Монгол-Тайванийн хамтарсан судалгааны төсөл, симпозиумын Монгол дахь сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн хурал 2017 оны 07 сарын 25-ны өдөр Шинжлэх ухаан технологийн сан дээр боллоо. 

Монгол Тайванийн хамтарсан судалгааны төсөл, симпозиумын сонгон шалгаруулалтад ирүүлсэн 22 төсөл, 6 симпозиумын төслөөс 3 төсөл, 1 симпозиум шалгаруулснаас доктор И.Цэрэн-Онолтын удирдах  “Surface-enhanced Raman scattering (SERS) detection of bacterium in microfluidic Dielectrophoresis (DEP)”   сэдэвт төсөл 2017-2020 онд ШУТИС-ийн МХТС дээр хэрэгжихээр батлагдлаа.