“ICT EXPO – 2019” үзэсгэлэнд ШУТИС-ээ сурталчилж оролцлоо

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшил, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд танилцуулдаг “ICT Expo-2019” үзэсгэлэн “Дижитал хөгжилд хамтдаа” уриан дор 2019 оны 09 дүгээр сарын 27-29 – ний өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулагдлаа. Үзэсгэлэнд төрийн 7, хувийн хэвшлийн 35 байгууллагууд оролцсоноос ШУТИС-ийн 60 жилийн ойн хандивлагч, боловсролыг дэмжигч “Монголсат нэтворкс” ХХК  олон сувгийн телевизийн үйлчилгээ, онлайн МоТВ-ийн танилцуулгаа хийж оролцсон юм. 

Энэхүү үзэсгэлэнд их дээд сургуулиудаа төлөөлөн ШУТИС-ийн МХТС нь  багш судлаачдын 8, оюутнуудын 7 бүтээл, 14 сурах бичгээр оролцлоо. Багш судлаач оюутнуудын бүтээлийг олон нийтэд таниулан сургуулиа сурталчлахад зориулж  сургуулиас 2.4 сая төгрөгийг төсөвлөн зарцуулжээ. 

ICT EXPO 2019 үзэсгэлэнд оролцсон бүтээлүүд