Багш судлаачдын Шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээл шалгаруулах “2IP” уралдаан зохион байгуулагдав.

ШУТИС-ийн багш судлаачдын шинжлэх ухаан, технологийн оюуны бүтээлүүдийг шалгаруулж урамшуулах, олон нийтэд таниулан сурталчлах, шинэ технологийг хөгжүүлж улмаар эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг бүрдүүлэх зорилгоор Шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээл шалгаруулах “2IP” уралдааныг 2019 оны 09 дүгээр сарын 16-30-ны өдрүүдэд Олон улсад хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, Шилдэг бүтээл, Шилдэг технологи гэсэн 3 төрлөөр зохион байгуулав. МХТС-иас уг уралдаанд  олон улсад хэвлүүлсэн 6 өгүүлэл, 7 бүтээл, 1 технологи бүтээлээр амжилттай оролцож Шилдэг технологи төрөлд Электроникийн салбарын Д.Эрдэнэчимэг, Н.Чулуунбаатар, Т.Амартүвшин нарын “Өдөр тутмын эрүүл мэндийн хяналтын зүүдэг төхөөрөмж” бүтээл 2-р байранд шалгарч БАТЛАМЖ 2 сая төгрөг, мөн 7 сая төгрөгийн инновацийн төсөл хэрэгжүүлэх эрхээр шагнагдлаа.

 

Бүтээлийн уралдаанд оролцсон нийт багш судлаачиддаа оюуны тэнгэр нь цэлмэг, мутар нь оночтой байж бүтээл туурвилын хураар арвин байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

МХТС-иас Шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээл шалгаруулах “2IP” уралдаанд оролцсон бүтээлүүд

Шилдэг өгүүлэлийн төрөлд:

Шилдэг технологи төрөлд:

Шилдэг бүтээлийн төрөлд: