Товч түүх: Мэдээлэл холбооны технологийн сургууль нь 2000-2001 оны хичээлийн жилээс магистрантурт өдрийн хөтөлбөрт, 2010-2011 оны хичээлийн жилээс алсын зайн сургалтын хөтөлбөртөө элсэлтээ авч эхэлсэн. Жил бүр дор дурдсан хэлбэрээр оюутан элсүүлэн сургадаг. Магистрын хөтөлбөрийг дүүргэсэн цаашид бие даан суралцах мэдлэг, чадвар эзэмшсэн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд оршино.
      > Магистрантурт өдрийн хөтөлбөрт жилд 1-2 удаа элсэлт
      > Магистрантурт алсын зайн хөтөлбөрт жилд 1-2 удаа элсэлт
Энэ сургалтанд мэдээлэл холбооны технологийн салбарын бакалаврын боловсролтой иргэд элсэлтийн журмын дагуу элсэн суралцдаг.
Алсын зайн сургалтын онцлог нь хөдөө орон нутгийн хүмүүст сурах боломжийг илүү олгодог.

Суралцах хугацаа: 1,5 жил- 2,0 жил буюу сургалтын 3-4 улирал

Суралцах мэргэжил:
           1. Мэдээллийн технологи
           2.  Мэдээллийн сүлжээ
           3.  Мэдээлэл хэмжлийн электроник
           4.  Мэдээллийн системийн автоматжуулалт
           5.  Утасгүй холбоо
           6.  Холбооны сүлжээ, холболтын технологи
           7.  Телевизийн техник технологи
           8.  Шуудан холбоо
           9.  Оптик холбоо
           10.  Электрон систем
           11.  Харилцаа холбооны менежмент

Элсэлт:Жил бүр хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сургуулийн сайтаар элсэлтийн өдрүүдийг зарлана. Магистрын элсэлтийг 8-р сарын 20-ноос хойш зохион байгуулдаг.

Хичээл сургалт:
          1.  9-р сарын 1-нээс эхлэн 7 хоногийн ажлын 5 өдөр 16.20-21.10 цагт хичээллэнэ.
          2.  Улирал бүр 14 кредитийн хичээл үзнэ.
          Жич: Бүх хөтөлбөрүүдийн 1 кредитэд оногдох сургалтын төлбөрийн хэмжээг ШУТИС-ийн удирдах зөвлөл жил бүр
                  тогтооно.

Бүртгэл: Бүртгүүлэх хүмүүс доорхи материалыг бүрдүүлж ирнэ.
           1. Иргэний үнэмлэхний баталгаажуулсан хуулбар
           2.  Бакалаврын дипломны баталгаажуулсан хуулбар
           3.  Баклаврын диплом
           4.  3х4 харьцаатай цээж зураг 2 хувь
           5.  Бүртгэлийн хураамж