Translation queued

Automatic translation is scheduled. Check back soon.

Back to news

2026 E5 KAIST Global Workshop арга хэмжээнд МХТС-ийн “SeeWay” баг амжилттай оролцож, тусгай байр эзэллээ

June 29, 20268 min read
семинар

БНСУ-ын Шинжлэх Ухаан Технологийн Дэвшилтэт Институт (KAIST) 2012 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж буй нэр хүндтэй “E5 KAIST” тэмцээнийг энэ жил анх удаа олон улсын хэмжээнд өргөжүүлэн зохион байгууллаа. Тус дэлхийн хэмжээний тэмцээнд ШУТИС-ийн МХТС-ийн оюутнуудын SeeWay” баг Монгол Улсыг төлөөлөн амжилттай оролцож, Тусгай байрын шагнал хүртсэн байна.

МХТС-ийн доктор (Ph.D) С.Өлзийбаяр, доктор (Ph.D) Ж.Оргил нарын удирдлага, зөвлөгөө дор шийдлээ хөгжүүлсэн тус баг харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан хиймэл оюун ухааны навигаци, аюулгүй байдлын хөтөч шийдлээ (AI navigation and safety guidance for visually impaired individuals) танилцуулсан юм.

 

Холбоо
Холбоо


·         Багийн ахлагч: С.Мишээл (Хиймэл оюун хөтөлбөр)

·         Багийн гишүүд: С.Мөнхжин (Кибер аюулгүй байдал хөтөлбөр)

                           Х.Цэрэндулам (Мэдээллийн технологи хөтөлбөр)

     Д.Мөнхзул (Мэдээллийн технологи хөтөлбөр)

     О.Номин-Эрдэнэ (Мэдээллийн технологи хөтөлбөр)

 

Уг арга хэмжээнд Азербайжан, БНХАУ, Вьетнам, Сингапур, Словак, Казахстан, Монгол, Япон зэрэг орнуудын шалгарсан шилдэг 8 баг оролцлоо. Олон улсын багууд БНСУ-ын туршлагатай менторууд болон хөрөнгө оруулагчдаас зөвлөгөө авч, өөрсдийн шийдлүүдээ улам боловсронгуй болгож хөгжүүлсэн. Улмаар 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Сөүл хотын COEX төвд зохион байгуулагдсан “2026 E5 KAIST Demo Day” арга хэмжээнд KAIST-ийн шилдэг 8 баг болон олон улсын 8 баг хамтдаа инновацлаг шийдлүүдээ хөрөнгө оруулагчдад танилцуулан өрсөлдлөө.

1971 онд байгуулагдсан KAIST нь БНСУ-ын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн цөм юм. Засгийн газрын тогтвортой санхүүжилт, хагас дамжуулагч, хиймэл оюун ухаан зэргийн тусгайлсан стратегийн дэмжлэгийн үр дүнд KAIST нь:

·         БНСУ-ын хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн 25%,

·         Шинжлэх ухаан, технологийн салбарын лидерүүдийн 23%,

·         Их сургуулийн профессоруудын 20%-ийг дангаараа бэлтгэдэг.

·          

Захиргаа


Тус сургууль Хэрэглээний технологи ялангуяа гүн технологи (deep tech) дээр суурилсан инновацлаг санааг бизнес болгоход ихээхэн анхаарч Startup KAIST ➔ IDEA Factory ➔ Master of Entrepreneurship & Innovation гэсэн систем болон 600 орчим судалгааны лабораторийн эрдэм шинжилгээ, дэвшилтэт технологийн ололт, төгсөгчдийн дэмжих хөтөлбөр дээр тулгуурлан 2026 оны байдлаар 120 оюутны компани байгуулагдсан бөгөөд тэдгээрийн 91.7% нь 5 жилийн дараа ч зах зээлд амжилттай ажилласаар байна.

ШУТИС-ийн “SeeWay” багийн амжилт, оролцоо нь Монголын оюутан залуусын хөгжүүлж буй инновацлаг санаа, технологийн шийдлүүдийг олон улсын тавцанд таниулах, цаашид бүс нутгийн болон дэлхийн зах зээлд гаргах боломжтойг нээсэн чухал алхам боллоо.

Оюутан, судлаачдынхаа гарааны бизнес, инновацын үйл ажиллагаа, олон улсын хамтын ажиллагааг бүх талаар дэмжин ажилласан ШУТИС, сургуулийнхаа удирдлага, KAIST Startup-д багийн хамт олон гүн талархал илэрхийлж байна. “SeeWay” багийнхандаа өөрсдийн шийдлээ улам төгөлдөржүүлж, дэлхийн хэмжээний бизнес болгон хөгжүүлэхийг хүсэн ерөөе!

Олон улсын шилдэг багуудын мэдээлэл, шийдлүүд

 

Улс

Их сургууль / Баг

Хөгжүүлсэн шийдэл

Монгол

ШУТИС / SeeWay баг

https://must.edu.mn/mn/

AI navigation and safety guidance for visually impaired individuals

Азербайжан

ADA их сургууль / Neura баг

https://www.ada.edu.az/en

Workforce Wellness Intelligence-Early detection of Burn-out.

БНХАУ

Бээжингийн их сургууль, Цинхуа их сургууль / FastSwarm баг

https://english.pku.edu.cn/ https://www.tsinghua.edu.cn/en/

The Next-Generation Leader in Swarm Intelligence

Вьетнам

Шуудан ба цахилгаан холбооны технологийн хүрээлэн / ZenIntel баг

https://english.ptit.edu.vn/

Context-Aware AI chatbot for Specialized Enterprise Growth

Сингапур

Наньяны технологийн их сургууль / Real AI баг

https://www.ntu.edu.sg/

Human-activity data for everyday people for Physical AI

Словак

Словакийн технологийн их сургууль / UniDiaQ баг

https://www.stuba.sk/english.html?page_id=132

Universal Diagnostic and Acquisition

Казахстан

Назарбаев их сургууль, Казах-Британийн техникийн их сургууль / Desargues AI баг

https://nu.edu.kz/ https://kbtu.edu.kz/en/

Verifiable Mathematical Intelligence

Япон

Хоккайдо их сургууль / CDR2 баг

https://www.global.hokudai.ac.jp/

Turn mining’s negative legacy into CO2 removal plants