Translation queued

Automatic translation is scheduled. Check back soon.

Back to news

Компьютерын сүлжээний улсын XIV олимпиад, эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа

May 13, 20268 min read
Олимпиад

Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “Компьютерын сүлжээний улсын XIV олимпиад” болон “Эрдэм шинжилгээний хурал” 2026 оны 05 дугаар сарын 02, 09-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн Кибер аюулгүй байдлын тэнхим ажиллаж, ерөнхий ивээн тэтгэгчээр Юнител групп, ивээн тэтгэгч, дэмжигч байгууллагаар SSystems ХХК, mnNOG, Data Center байгууллагууд оролцлоо. Олимпиад нь оюутан, болон инженерүүдийн ангилалд компьютерын сүлжээний онолын мэдлэг, практик ур чадвар, асуудал шийдвэрлэх чадварыг сорьсон бөгөөд салбарын багш, судлаач, инженер, оюутнуудын туршлага солилцох чухал талбар билээ.

Энэ удаагийн олимпиадаар I шатанд нийт 156 оролцогч (оюутан 138, инженер 18) өрсөлдсөнөөс шилдэг 30 оролцогч (оюутан 20, инженер 10) II шатанд шалгарч өрсөлдөв. Оюутны олимпиадын ангилал болон эрдэм шинжилгээний хурлын төрөлд ШУТИС, МУИС, ҮБХИС, ДХИС, ШМТИС, ИЗОУИС, Empasoft Institute of Technology, Мандах ИС, Хүрээ МХТДС зэрэг нийт 9 их, дээд сургууль, академик байгууллагын төлөөллүүд оролцож ур чадвар, эрдэм мэдлэгээ уралдууллаа.

Оролцогчдын компьютерын сүлжээний цөм мэдлэг, бодлого бодох чадвар, практик ойлголтыг үнэлэх зорилготой олимпиадын эцсийн дүнгээр дараах оролцогчид эхний байруудад шалгарч компьютерын сүлжээний инженерийн мэргэжлийн бэлтгэл, практик туршлагаа баталлаа.

Оюутны ангиллын дүн

Байр

Оролцогч

Сургууль

Оноо

I байр

Болд Бэлгүдэй

МУИС

20

II байр

Эрдэнэбат Бумбаяр

ШУТИС

15

III байр

Баярсайхан Энхмандах

ШУТИС

12

Тусгай байр

Эрдэнэтөгс Цэнгүүн

МУИС

11

Тусгай байр

Мөнхбаатар Сугарбаяр

МУИС

10

тэмцээн


Инженерийн ангиллын дүн

Байр

Оролцогч

Байгууллага

Оноо

I байр

Ганбаяр Билгүүнбилэгт

Бодь Электроникс ХХК

27

II байр

Эрдэнэнэм Эрдэнэдалай

Эс системс ХХК

20

III байр

Цогбадрах Ганболд

Инфо сек плас ХХК

17

Тусгай байр

Бат-Эрдэнэ Эрдэнэбат

ШУТИС, МХТС

16

Тусгай байр

Мөнхбат Халиун

Эс системс ХХК

14

тэмцээн

Олимпиадын хүрээнд 2026 оны 05 дугаар сарын 09-ний өдөр эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж, компьютерын сүлжээ, мэдээллийн аюулгүй байдал, хиймэл оюун, IoT, cloud security, программ хангамжийн хөгжүүлэлт, системийн автоматжуулалт зэрэг чиглэлээр 12 судалгааны илтгэлүүд хэлэлцүүлэгдлээ.

ЭШХ-ын шүүгчдийн дүнгээр I байранд “Мэдээллийн аюулгүй байдлын аудитын веб программ хөгжүүлэлт” сэдвээр ҮБХИС-ийн оюутан Б. Бат-Оргил; II байранд “Урт хугацааны аюулгүй ажиллагаанд зориулсан төлөв хадгалдаг SOC агентууд: байнгын санамж, үйл явдалд суурилсан гүйцэтгэл, нотолгоонд тулгуурласан дүгнэлт ба аюулгүй автоматжуулалт” сэвдээр ШУТИС-ийн оюутан Б.Хас-Эрдэнэ, III байранд “DDoS халдлагыг хиймэл оюун ашиглан илрүүлэх” сэдвээр ШУТИС-ийн оюутан Б.Отгонбат, Б.Батсэнгэ, О.Энхсайхан нар, тусгай байранд “Раг суурьтай чатботын аюулгүй байдал: Промпт инжекшн ба мэдээлэл алдагдлын туршилт” сэдвээр ШУТИС-ийн оюутан Б.Энх-Оюу, Г.Энхманлай, Ц.Дэмүүл нар орлоо.

тэмцээн

Зочин илтгэл: “Road to CCIE”

Арга хэмжээний хүрээнд SSystems Data Center-ийн IP Networking-ийн менежер Ж.Алтай “Road to CCIE” сэдвээр зочин илтгэл тавилаа. Зочин илтгэл нь сүлжээний инженерийн мэргэжлийн хөгжлийн замнал, Cisco CCIE зэрэглэлийн үнэ цэн, олон улсын сертификатын ач холбогдол, олон улсын түвшний ур чадвараа хөгжүүлэх, ажлын бодит орчинд шаардагдах ур чадварын талаар оролцогчдод сэдэл, чиглэл өгсөн ач холбогдолтой байв.

тэмцээн

Ивээн тэтгэгч, хамтрагч байгууллагууд

Тус олимпиад, эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулахад ивээн тэтгэгч, хамтрагч байгууллагуудын дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэлээ. Энэхүү арга хэмжээг Юнител групп 5 дахь жилдээ дэмжин ерөнхий ивээн тэтгэгч байгууллагаар хамтран ажиллаж, мэдээлэл, харилцаа холбооны салбарын хөгжлийг дэмжих, оюутан залуусын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, салбарын хүний нөөцийн хөгжлийг дэмжих зорилгоор хамтран ажиллав.

Мөн SSystems Data Center, болон mnNOG хамт олон нь олимпиадын 2 шатны бодлого зохиох, II шатны системийн зохион байгуулалт, орчны бүрдэлийг бүрэн хариуцаж ажиллалаа. Зохион байгуулагчдын зүгээс дэмжин ажилласан ивээн тэтгэгч, дэмжигч, хамтрагч байгууллагууд, багш нар, шүүгчид, бодлого зохиогчид болон нийт оролцогчдод талархал илэрхийлж байна.

тэмцээн