Танилцуулга
Холбооны салбар нь Монгол улсын мэдээлэл холбооны салбарт 1967 оноос анхны дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж ирсэн 50 гаруй жилийн арвин их туршлагатай, өнгөрсөн хугацаанд 2500 гаруй дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгээд байна. Тус салбар нь ШУТИС-ийн ууган салбар, тэнхимүүдийн нэг бөгөөд суралцагчид, төгсөгчдийн чанар, ажил эрхлэлтээр тус ШУТИС-д тэргүүлдэг. 2022-2023 оны хичээлийн жилийн байдлаар дараах хөтөлбөрүүдээр бакалавр, магистр, докторын түвшинд сургалт явуулж байна.

Бакалаврын түвшинд:  Мэдээлэл холбооны сүлжээний инженерчлэл, Утасгүй холбооны инженерчлэл, Мэдээлэл холбооны сүлжээний инженерчлэл хамтарсан хөтөлбөр /2+2/, Утасгүй холбооны инженерчлэл хамтарсан хөтөлбөр /2+2/, IoT технологи, Мультимедиа технологи

Магистрын түвшинд: Мэдээлэл холбооны сүлжээний инженерчлэл, Утасгүй холбооны инженерчлэл холбоо, Оптик холбооны инженерчлэл, өргөн нэвтрүүлгийн технологи, Сансрын холбооны инженерчлэл, Шуудан холбооны технологи

Докторын түвшинд: Мэдээлэл холбооны сүлжээний инженерчлэл, Утасгүй холбооны инженерчлэл

Цахилгаан холбооны бакалаврын болон магистрын хөтөлбөр нь Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлийн шийдвэрээр 2004 онд Монгол Улсад анх удаа магадлан итгэмжлэгдсэн мөн Утасгүй холбооны бакалаврын хөтөлбөр нь Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлийн шийдвэрээр 2009 онд тус тус магадлан итгэмжлэгдсэн.

               

Цахилгаан холбоо ба Утасгүй холбоо бакалаврын хөтөлбөрүүд нь 2017-2018 оны хичээлийн жилд АНУ-д төвтэй инженер технологийн олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллага – ABET-аар магадлан итгэмжлэгдсэн. ABET – Accreditation Board of Engineering Technology

Холбооны салбарт 2022-2023 оны хичээлийн жилд үндсэн багш-26, ахмад гэрээт багш-1, сургалтын мастер-2, эрхлэгчийн туслах ажилтан-1 гэсэн 30 хүний бүрэлдэхүүнтэй сургалт, эрдэм шинжилгээ, олон нийтийн ажил явуулж байгаа бөгөөд үүнээс 18 багш доктор (Ph.D)-ын зэрэгтэй байна. 2021-2022 оны хичээлийн жилд бакалаврын хөтөлбөрт 364, магистрын хөтөлбөрт 55, докторын хөтөлбөрт 1 оюутан тус тус идэвхтэй суралцаж байгаа бол өнөөг хүртэл Мэдээлэл холбооны сүлжээний инженерчлэл хөтөлбөрөөр 1400 гаруй, Утасгүй холбооны инженерчлэл хөтөлбөрөөр 1500 гаруй төгсөгчдийг бэлтгэн гаргажээ.