Танилцуулга

АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТ, СУДАЛГАА

Орчин үед судалгааны их сургуулийг “сургалт, судалгааг хослуулах замаар шинжлэх ухаан-боловсролын нэгдлийг хангах оновчтой хэлбэртэй, мэдлэгийн үйлдвэрлэл, хуримтлуулалт, дамжуулалт, түгээн дэлгэрүүлэлтийг үйл ажиллагааныхаа үндсэн чиг үүрэг болгож чадсан их сургууль” хэмээн тодорхойлж байгааг үндэслэн их сургуулийг судалгааны их сургууль болгон хөгжүүлэх зорилгын хүрээнд дэлхийн хөгжингүй улс орны их, дээд сургуулиудын туршлагыг өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан судлах, хэрэгжүүлэх, магистрантур, докторантурын сургалтын үйл ажиллагааг шинэчилсэн хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу зохион байгуулан ажиллаж байна.

Ч.МӨНХНАСАН (Доктор, дэд профессор)

  Албан тушаал: Салбарын эрхлэгч (Инженерийн ахисан түвшний сургууль)
 Судалгааны чиглэл: Програм хангамжийн инженерчлэл,программ хангамжийн чанар
  И-мэйл: mnasan@must.edu.mn
  Утас: +976 7015-7333 
  ORCID: 
  CV: file
 

Г.Ганчимэг (Доктор, Дэд профессор)

  Албан тушаал: МХТ-ийн Ахисан түвшний салбарын дэд профессор
 Судалгааны чиглэл: Дүрс боловсруулалт, зайн тандан, машин сургалт, боловсролын удирдлага 
  И-мэйл: ganaa@must.edu.mn
  Утас: +976 7015-9111 
  ORCID: https://orcid.org/0000-0003-1991-1608
  CV: file

          ШУТИС-ийн эрхэм зорилгыг хангах үүднээс ахисан түвшний сургалт, судалгааны ажлын хөтөлбөр нь мэдлэг-инновацид суурилсан "судалгаа-үйлдвэрлэл-үйлчилгээ"-г хөгжүүлэхэд чиглэгдэж байна. Магистр, докторын сургалт, судалгааны ажлын хөтөлбөрийг хэрэгжүүлснээр судалгааны ажлын онол арга зүйн гүнзгий мэдлэгийг бүрэн эзэмшүүлж, Ентрепренер сэтгэлгээг хөгжүүлж, удирдлагын бүх түвшинд шийдэж чадахуйц,  бүтээлч  судлаачид мэргэжилтэн бэлтгэж шударга, энэрэнгүй, нээлттэй, бүтээлч иргэний нийгмийг бүтээхэд хувь нэмэр оруулна.

         Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэдлэгтэй, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, өрсөлдөх чадвартай мэргэжилтнүүд бэлтгэгдэнэ. Мөн  магистрантур, докторантурын сургалтанд суралцах суралцагчдын тоог нэмэгдүүлэх, сургалт судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх, судалгаа шинжилгээний ажлын цар хүрээг өргөжүүлэх,  элсэлт, төгсөлт, сургалт судалгааны ажлын уялдаа холбоог сайжруулах тал дээр түлхүү анхааран ажиллаж байна.  

ДОКТОРАНТУРЫН СУДАЛГААНЫ АЖИЛ

 

 

 

ДОКТОРЫН СУРГАЛТ, СУДАЛГААНЫ АЖИЛ

 

 

 

ДОКТОРАНТУРЫН СУРГАЛТЫН ТӨГСӨЛТ

 

 

 

ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХ ЗӨВЛӨЛ