СУРГАЛТ, ЧАНАРЫН АЛБАНЫ ЧИГ ҮҮРЭГ
МХТС-н Сургалт, чанарын алба нь бакалавр, магистр, докторын сургалттай холбоотой дараах үйл ажиллагаануудыг хариуцан ажилладаг. Үүнд:
- Суралцагчдын бүртгэл, сургалтын үйл ажиллагаа
- Элсэлтийн үйл ажиллагаа
- Төгсөлтийн үйл ажиллагаа
- Шилжилт хөдөлгөөн
- Хичээл сонголт, кредитийн тушаал, хичээлийн хуваарь
- Шалгалтын үйл ажиллагаа
- Боловсролын зээлийн сангийн зээл, тэтгэлэг, кредитийн урамшуулал олгох үйл ажиллагаа, сургалтын төлбөрийн бүртгэл, авлага барагдуулах ажил
- Оюутанд зөвлөх үйлчилгээ
- Албан ажлын хүрээнд хийгдэх бусад үйл ажиллагаа
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль нь бакалавр, магистр, докторын зэргээр дээд боловсрол эзэмшүүлэх сургалт явуулдаг. Дээд боловсрол бакалаврын зэрэг олгох сургалтаар бүрэн дунд боловсролтой хүнийг элсүүлэн их сургуулийн мэргэжлийн суурь боловсрол олгож, цаашид бие даан суралцах мэдлэг, чадвар эзэмшсэн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх зорилготой.
Докторантурын сургалтаар магистрантурт суралцан амжилттай төгссөн мэргэжлийн дагуу ажиллан сургалт, эрдэм шинжилгээний чиглэлээр тодорхой бүтээл туурвиж байгаа, онолын өндөр мэдлэг чадвартай хүмүүсийг элсүүлэн, докторантурын сургалтанд хамруулж, тодорхой сэдвээр судалгааны ажил хийлгэн шинжлэх ухаан, технологийн салбарт бодитой хувь нэмэр оруулах эрдмийн зэрэгтэй судлаачдыг бэлтгэнэ.
СУРГАЛТ, ЧАНАРЫН АЛБАНЫ БҮРЭЛДЭХҮҮН
|
П.УУГАНБАЯР (Доктор) ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |
|
Л.АЛИМАА ![]() ![]() ![]() ![]() |
С.ЧИРЧМАА ![]() ![]() ![]() ![]() |
|
Н.ЦЭДЭВСҮРЭН ![]() ![]() ![]() ![]() |
|
Х.ГЭРЭЛТУЯА ![]() ![]() ![]() ![]() |
|
Ц.ДАВААЖАРГАЛ ![]() ![]() ![]() ![]() |
|
Ц.ДОЛГОРМАА ![]() ![]() ![]() ![]() |