Зохион байгуулсан арга хэмжээ

1. БАГШ, АЖИЛЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050”, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 23 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолоор баталсан "Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр", уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 203 дугаар тогтоолоор "Хүн амыг зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх тогтолцоог бэхжүүлж, иргэн бүрийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг зохион байгуулж, олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж байх"-ыг тус тус баталсан. Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/139 дүгээр тушаал, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 06 дугаар тогтоолын дагуу энэ оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг орон даяар хэрэгжүүлж эхлэхтэй холбогдуулан МХТС-ийн профессор багш, ажилчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг  АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг тэй МХТС-ийн их эмч, Багшийн хөгжлийн баг хамтран зохион байгууллаа. 

МХТС-ийн багш, ажилтнуудад эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог 2022 оны 05 сарын 3-наас 5 сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд АШУҮИС-ийн  Япон Монголын хамтарсан эмнэлэгт хийж гүйцэтгэв. 

2. ДУСАЛ ЦУС-ДҮҮРЭН АМЬДРАЛ ЦУС БЭЛЭГЛЭХ АЯН

ДУСАЛ ЦУС-ДҮҮРЭН АМЬДРАЛ цусаа бэлэглэх аяныг МХТС-ийн их эмч Э.Оюунбилэг 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр ЦССҮТ-ийн явуулын багтай хамтран зохион байгууллаа.    

    

    

3. ТАМХИНЫ ЭСРЭГ АЯН

Сургуулийн захиргаа болон оюутны зөвлөлийн хамтран зохион байгуулсан тамхины эсрэг аян болсонтой холбогдуулан тамхи болон электрон тамхины хэрэглээг багасгах зорилгоор оюутнуудад ухуулга хүргүүлсэн мөн сургуулийн орчинд хөзөр тоглохгүй байх, Хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээний эсрэг аянг дэмжиж оюутан залуустаа уриалан хэрэгжүүлэн ажиллаж байна. 

Хар тамхины хэрэгт холбогдсон иргэдийн 92,6%-ийг 35 хүртэлх насны залуучууд эзлэж байна. Тиймээс та хүүхдээ АНЗААР!