ЦАХИЛГААН ХОЛБОО, УТАСГҮЙ ХОЛБОО 2+2 ХАМТАРСАН ХӨТӨЛБӨР
ОХУ-ын Москвагийн Холбоо мэдээллийн техникийн их сургуультай “Цахилгаан холбоо”, “Утасгүй холбоо” (2+2) хамтарсан хөтөлбөрийг 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлж байна.
СИСТЕМИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ 2+2 ХАМТАРСАН ХӨТӨЛБӨР
БНСУ-ын “Soon Chung Hyang” их сургуультай Системийн аюулгүй байдал (2+2) хамтарсан хөтөлбөрийг 2014-2015 оны хичээлийн жилээс хэрэгжүүлж байна. 2022-2023 оны хичээлийн жилд 31 оюутан мэргэжлийн болон солонгос хэлний шаардлагыг хангаж БНСУ-д суралцаж байна. БНСУ-ын “Soon Chung Hyang” их сургууль нь A B C D тасагтай бөгөөд 1 өрөөнд 2 оюутан амьдрана. 6 өрөө нь 1 тасаг болдог ба тасагтаа 2 угаалгын өрөө нэг том өрөөтэй. 2-р давхарт хувцас угаалгын өрөө мөн хөргөгч халаагч зэргийг байрлуулсан. Мөн хоол идэх өрөө, хичээл хийх ярилцах боломжтой. Одоогоор 20 орны 700 гаруй оюутан амьдарч байна.
ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль дээр хэрэгжиж буй Солонгос сангийн Е-скүүл төслийн хүрээнд Ёнсей их сургуулийн гадаад хүнд солонгос хэл заах аргаар мэргэжсэн профессорууд цахимаар хичээл орж байсан нь оюутан залуучууд солонгос хэлийг шимтэн сурахад ихээхэн хувь нэмэр болсон төдийгүй Ази номхон далайн нийгэмлэг (PAS)-ийн Оюутан залуучуудын сайн дурын багийн 22 оюутан 21 хоногийн хугацаатай Монголд ирж солонгос хэл, солонгосын соёлыг танилцуулсан нь тэдний солонгос хэлээр ярих чадварыг дээшлүүлж өгсөн юм.