“Монголын Мэдээллийн Технологи-2024” Эрдэм шинжилгээний 11 дэх удаагийн хурал зохион байгуулагдана

“Монголын Мэдээллийн Технологи-2024” Эрдэм шинжилгээний 11 дэх удаагийн хурлыг ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль “Кибер аюулгүй байдал” сэдвийн хүрээнд 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ШУТИС-ийн Олон улсын хурлын танхимд зохион байгуулагдана.

Энэ жилийн хурлыг Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хорооноос дэмжин хамтран зохион байгуулж байгаа бөгөөд ШУА, салбарын их дээд сургууль, судалгааны байгууллагууд оролцдог үндэсний хэмжээний хурал юм.

Хурлын веб сайт: http://mmt.edu.mn/

Хурлын зорилго: Мэдээллийн технологи, харилцаа холбоо, компьютерын ухаан, мультимедиа технологи, электроник, кибер аюулгүй байдлын чиглэлээр сургалт, судалгааны үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургуулиуд болон төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, багш, судлаач, эрдэмтэд судалгааны ажлын үр дүнгээ хэлэлцүүлэх, санал бодлоо солилцох, мэдээлэл түгээх, туршлагаа хуваалцаж Монгол улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарын хөгжил, дижитал шилжилтэд хувь нэмрээ оруулахад оршино.

ММТ 2024 хурлын өгүүллийг Монгол эсвэл Англи хэлээр бичин ирүүлж болох бөгөөд сонгогдсон өгүүллүүдийг Google Scholar, Dimensions, DOI Crossref мэдээллийн санд бүртгэлтэй ШУТИС-иас хөгжүүлж байгаа “ICT focus” сэтгүүлд хэвлүүлэх болно. Сэтгүүлийн вэб сайт: https://ictfocus.org/.

 

Мэдээ мэдээлэл
“МХТС-ИЙН НАМРЫН НЭЭЛТТЭЙ СЕМИНАР ” МХТС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал болж өндөрлөлөө AI LEGENDS 2024” хиймэл оюуны тэмцээн явагдаж байна Монгол оюун санааны марафон төслийн уралдаанд, УХААЛАГ ХӨТӨЧ төслөөрөө амжилттай оролцож ТЭРГҮҮН байр эзэллээ “Quant Mind” хиймэл оюун ухааны клуб шинээр нээгдлээ “МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ САЛБАРЫН ХӨГЖИЛД БИДНИЙ ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ-2024” сэдэвт МАГИСТРАНТ, ДОКТОРАНТ оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж МХТС-ийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө “Автомат Робот 2024” намрын тэмцээний танилцуулга ШУТИС, МХТС-ийн оюутнууд Үүлэн (клауд) технологийн чиглэлээр БНСУ-д дадлага хийнэ. Доктор (Ph.D.), профессор Г. Цогбадрахын нэрэмжит МХТС-ийн бакалавр оюутны “Мэдээлэл Холбооны салбарын хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын удирдамж Докторын зэрэг хамгааллаа. МХТС-ийн Судалгааны баг, Лабораториудын нээлттэй өдөрлөг зохион байгуулагдлаа Компьютерын сүлжээний улсын XII олимпиад, Компьютерын сүлжээний инженерүүдийн уp чадварын V тэмцээн зохион байгуулагдана. БНСУ-ын “Soon Chung Hyang” их сургуультай хамтарсан "Системийн аюулгүй байдал (2+2)" хөтөлбөрийн оюутнууд БНСУ-ыг зорьлоо. International Conference on Electrical Facilities and Information Technologies 2024 (ICEF2024) олон улсын хурал болж өндөрлөлөө Монгол-Хятадын хамтарсан төслийн багуудын уулзалт, семинар зохион байгуулагдлаа “Эрдмийн баяр” төгсөлтийн ёслолын ажиллагаа боллоо. Мэдээлэл, холбоо, электроникийн чиглэлийн докторант оюутнуудад зориулсан сургалт, уулзалт боллоо “МОНГОЛЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ-2024” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа. "Автомат робот-2024" хаврын улирлын тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө