“Ажил олгогчдын өдөрлөг-2024” арга хэмжээ МХТС дээр 2024 оны 4-р сарын 30-ны өдөр зохион байгуулагдаж өндөрлөлөө.

МХТС ба Ажил олгогчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюутнуудыг үндсэн болон цагийн ажилд зуучлах, дадлага хийлгэх, профессор багш, судалгааны багууд хамтран эрдэм шинжилгээ, судалгаа хөгжүүлэлтийн ажил гүйцэтгэх боломжийг нэмэгдүүлэх, ажил олгогчдын бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах, харилцан мэдээлэл солилцох зорилгоор “Ажил олгогчдын өдөрлөг 2024” арга хэмжээг 2024 оны 4-р сарын 30-ний өдөр МХТС дээр зохион байгууллаа. 

   

   

Уг өдөрлөгт төрийн байгууллага, үүрэн холбооны операториуд, банкны салбар болон хувийн хэвшлийн 36 байгууллага оролцсоноос гадна 10 гаруй байгууллага өөрсдийн нээлттэй ажлын байрны саналыг ирүүлж, “ГрэйпСити Монгол” ХХК-ийн үйл ажиллагааны танилцуулгыг судалгаа хөгжүүлэлтийн ахлах инженер Ж.Мөнх-Эрдэнэ, Кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төв (УТҮГ)-ийн Кибер халдлага зөрчлийн өнөөгийн нөхцөл байдал, Кибер аюулгүй байдлын хууль тогтоомжын тухай танилцуулгыг Кибер аюулгүй байдлын мэргэжилтэн Н.Дөлгөөн, “Кибер аюулгүй байдлын салбарын карьер хөгжил” сэдвээр Голомт банкны Мэдээллийн аюулгүй байдлын хэлтсийн захирал З.Ганбагана, Япон улсад техник, технологийн салбарт ажиллах боложийн тухай Мика Монгол байгууллагын захирал Н.Дэлгэрмаа, Юнител группийн Үүрэн сүлжээ төлөвлөлтийн хэлтсийн менежер П.Оргилбаяр нар тус тус МХТС-ийн оюутнуудад зориулан сонирхолтой илтгэл хэлэлцүүлэн дэлгэрэнгүй мэдээлэл хүргэлээ.

   

      

Өдөрлөгийн үеэр ажил олгогч байгууллагууд бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагаагаа сурталчлан таниулснаас гадна оюутнуудад цалинтай, цалингүй дадлагын, цагийн болон үндсэн ажлын байр санал болгож ярилцлага, сонгон шалгаруулалт зохион байгууллаа.

   

Өдөрлөгийн төгсгөлд Жи-Мобайл ХХК, Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК, Энжинэкс ХХК, Мэдээлэл Холбооны сүлжээ ХХК, Эйблсофт ХХК зэрэг байгууллага, компаниуд МХТС-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

   

   

ШУТИС, Мэдээлэл, холбооны технологийн сургууль

2024.05.08

Мэдээ мэдээлэл
Монгол-Хятадын хамтарсан төслийн багуудын уулзалт, семинар зохион байгуулагдлаа “Эрдмийн баяр” төгсөлтийн ёслолын ажиллагаа боллоо. Мэдээлэл, холбоо, электроникийн чиглэлийн докторант оюутнуудад зориулсан сургалт, уулзалт боллоо “МОНГОЛЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ-2024” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа. "Автомат робот-2024" хаврын улирлын тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө “Монгол улсад үүлэн технологийн экосистемийг хөгжүүлэх” төслийн нээлт боллоо “Ажил олгогчдын өдөрлөг-2024” арга хэмжээ МХТС дээр 2024 оны 4-р сарын 30-ны өдөр зохион байгуулагдаж өндөрлөлөө. "ICEF-2024" олон улсын хурын үеээр зохион байгуулагдах глобал капстон дизайн уралдаанд оролцохыг урьж байна. Электроникийн XX-р олимпиадад МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо. БНСУ-ын Kwangwoon Их сургуулийн “Магистр+Доктор” оюутан солилцооны хөтөлбөр Ажил олгогчдын өдөрлөг 2024 зохион байгуулагдана. ICEF 2024 олон улсын эрдэм шинжилгээний хурлын зар “Монголын Мэдээллийн Технологи-2024” Эрдэм шинжилгээний 11 дэх удаагийн хурал зохион байгуулагдана МХТС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал болж өндөрлөлөө. МХТС-ийн магистрант, докторант оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана МХТС-ийн бакалавр оюутны "Шилдэг өгүүлэл" шалгаруулах эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. МХТС-ийн Бакалавр оюутны "Шилдэг өгүүлэл" шалгаруулах эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана Бакалавр оюутны "Шилдэг бүтээл"-ийн уралдаан зохион байгуулагдлаа. “Монголын Мэдээллийн Технологи-2024” Эрдэм шинжилгээний 11 дэх удаагийн хурал зохион байгуулагдана. Доктор (Ph.D) зэрэг хамгааллаа.