"Автомат робот-2024" хаврын улирлын тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө

Оюутан залуус, хүүхэд багачуудын зохион бүтээх авьяас чадвар, техник сэтгэлгээг  хөгжүүлэх, чөлөөт  цагийг  зөв  боловсон  өнгөрүүлэх,  бие даан суралцахуйг дэмжих зорилготой “Автомат Робот 2024” тэмцээн 2024.05.04-05-ны өдрүүдэд ШУТИС-ийн Мэдээлэл Холбооны, Технологийн сургууль дээр зохион байгуулагдлаа.

   

Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн Электроникийн салбарын  “High Tech” сайн дурын клубын оюутнууд цагаан зурааст замаар уралддаг роботын тэмцээнийг 2009 оноос зохион байгуулж эхэлсэн бөгөөд 2014 оноос хүрээгээ тэлж, “Тойрог зам” болон “Шулуун зам”-ын уралдаан гэсэн хоёр төрөлт тэмцээнийг оюутан болон сурагч гэсэн ангиллаар ШУТИС-МХТС-ийн Захиргаа, МХТС-ийн “High Tech” клуб хамтран уламжлал болгон зохион байгуулсаар байна.

"Автомат робот-2024" хаврын тэмцээнд:

  • Микромауз
  • Тойрог зам буюу робот рейс
  • Шулуун замын уралдаан (ЕБС болон их дээд сургууль)
  • Шоо цуглуулах робот  (ЕБС болон их дээд сургууль) гэсэн 5 төрөлд Улаанбаатар хот, Төв аймгийн Батсүмбэр сум, Ховд болон Завхан зэрэг аймгуудаас зорин ирсэн 70 багийн 110 орчим тамирчид ур ухаанаа уралдуулан оролцлоо. 

Үүнд:

  • ЕБС-ийн ангилалд Орчлон, Уудам Монгол, Улаанбаатар хотын 12, Шинэ Монгол Технологийн Коллеж, Зохион Бүтээгчдийн академи, Элит ОУДС, Төв аймгийн Батсүмбэр ЕБС-аас зэрэг нийт 8 сургуулийн давхардсан тоогоор 30 багийн 80 сурагч
  • ИДСургуулийн ангилалд ШУТИС-ийн салбар Мэдээлэл Холбооны Технологийн Сургууль, Геологи Уул Уурхайн Сургууль болон Механик Тээврийн Сургуулийн харьяа МСҮТ, Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль, Төмөр замын дээд сургууль, Үйлдвэрлэл Урлалын политехник коллеж, Шинэ-Монгол Технологийн Дээд Сургууль зэрэг 7 сургуулийн давхардсан тоогоор 25 багийн 43 оюутан оролцов.

Тэмцээний дүнг танилцуулбал:

2024-05-04-ны өдрийн тэмцээний дүн

ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн сургуулийн захиргаа болон High Tech оюутны клубээс зохион байгуулж байгаа Автомат-Робот-2024 хаврын тэмцээний эхний өдрийн тэмцээнүүд амжилттай зохиогдож урьдын адил ширүүн, өрсөлдөөнтэйгөөр болж өндөрлөө.

Энэ өдрийн тэмцээний шүүгчээр

  • ШУТИС-МХТС-ийн багш А.Одгэрэл, Ч.Батчулуун, Б.Луубаатар, Ө.Сүх-Очир, Б.Бат-Эрдэнэ,Т.Амартүвшин, Н.Чулуунбаатар нар ажиллалаа.

Робот Рейс уралдаанд 20 баг өрсөлдсөнөөс

  • ШУТИС-ийн Механик Тээвэр Сургуулийн Шагдарсүрэн багшийн удирдсан Э.Энх-Амар  ахлагчтай “DARK ANGEL III” баг Тэргүүн байрыг
  • ШУТИС-ийн Механик Тээвэр Сургуулийн Шагдарсүрэн багшийн удирдсан Ч.Маргад ахлагчтай  “DARK ANGEL I” баг Дэд байрыг
  • ШУТИС-ийн Механик Тээвэр Сургуулийн Шагдарсүрэн багшийн удирдсан Ч.Маргад ахлагчтай  “DARK ANGEL” баг ГУТГААР байрыг тус тус эзлэв.

Энэ удаагийн  Микромауз төрөлд бусад их дээд сургуулиудын 5 баг амжилттай оролцлоо. 

2024-05-05-ний өдрийн тэмцээний дүн

ШУТИС-ийн Мэдээлэл Холбооны Технологийн сургуулийн захиргаа болон High Tech оюутны клубээс зохион байгуулж байгаа Автомат-Робот-2024 хаврын тэмцээн хоёрдох өдрийн тэмцээний шүүгчээр

  • ШУТИС-МХТС-ийн багш Б.Дорж, А.Одгэрэл, Ц.Тэнгис, Г.Ууганчимэг, Ц.Сугир нар ажиллалаа.

Шулуун замын тэмцээнд ЕБС болон их, дээд сургуулийн ангилалд нийт 20 баг өрсөлдсөнөөс тэмцээний дүрмийн шаардлагыг бүрэн биелүүлж:

   

Ерөнхий боловсролын сурагчийн ангилалд

  • Оном ерөнхий боловсролын сургуулийн Б.Сайханбилэг ахлагчтай “ZBA” баг ТЭРГҮҮН байр
  • Улаанбаатар ЕБС-ийн Б.Долгорсүрэн багшийн удирдсан О.Учрах “UB ROBOT” баг ДЭД байр
  • Е.Элэмс багшийн удирдсан Tee Education сургуулийн А.Хосболд ахлагчтай “Team B” баг ГУРАВДУГААР байр

Их дээд сургуулийн ангилалд

  • ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн Г.Эрхэмбаяр ахлагчтай “Pointer” баг ТЭРГҮҮН байр
  • ШУТИС-ийн Геологи Уул Уурхайн Сургуулийн оюутан А.Эгшиглэн ахлагчтай “IDEA”  баг ДЭД байр байрын эздээр тус тус шалгарлаа.

Шоо цуглуулах тэмцээнд нийт 7 баг өрсөлдсөнөөс 

Ерөнхий боловсролын сурагчийн ангилалд

  • Төв аймгийн Батсүмбэр сумын ЕБС-ийн, У.Болормаа багшийн удирдсан Л.Төрбат ахлагчтай  “Хас хөдөлгүүр” баг ТЭРГҮҮН байр
  • Tee Education Е.Элэмс багшийн удирдсан Ц.Өлзийдэлгэр ахлагчтай “Team С” баг ДЭД байр
  • Уудам Монгол сургуулийн Э.Мандхай багшийн удирдсан Г.Ирмүүн ахлагчтай  “Уудам Монгол” баг ГУРАВДУГААР байр

Тэмцээнд оролцсон бүх багууддаа болон амжилттай оролцсон нийт тамирчдадаа талархал илэрхийлж, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.   

Мэдээ мэдээлэл
“МХТС-ИЙН НАМРЫН НЭЭЛТТЭЙ СЕМИНАР ” МХТС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал болж өндөрлөлөө AI LEGENDS 2024” хиймэл оюуны тэмцээн явагдаж байна Монгол оюун санааны марафон төслийн уралдаанд, УХААЛАГ ХӨТӨЧ төслөөрөө амжилттай оролцож ТЭРГҮҮН байр эзэллээ “Quant Mind” хиймэл оюун ухааны клуб шинээр нээгдлээ “МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ САЛБАРЫН ХӨГЖИЛД БИДНИЙ ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ-2024” сэдэвт МАГИСТРАНТ, ДОКТОРАНТ оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж МХТС-ийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө “Автомат Робот 2024” намрын тэмцээний танилцуулга ШУТИС, МХТС-ийн оюутнууд Үүлэн (клауд) технологийн чиглэлээр БНСУ-д дадлага хийнэ. Доктор (Ph.D.), профессор Г. Цогбадрахын нэрэмжит МХТС-ийн бакалавр оюутны “Мэдээлэл Холбооны салбарын хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын удирдамж Докторын зэрэг хамгааллаа. МХТС-ийн Судалгааны баг, Лабораториудын нээлттэй өдөрлөг зохион байгуулагдлаа Компьютерын сүлжээний улсын XII олимпиад, Компьютерын сүлжээний инженерүүдийн уp чадварын V тэмцээн зохион байгуулагдана. БНСУ-ын “Soon Chung Hyang” их сургуультай хамтарсан "Системийн аюулгүй байдал (2+2)" хөтөлбөрийн оюутнууд БНСУ-ыг зорьлоо. International Conference on Electrical Facilities and Information Technologies 2024 (ICEF2024) олон улсын хурал болж өндөрлөлөө Монгол-Хятадын хамтарсан төслийн багуудын уулзалт, семинар зохион байгуулагдлаа “Эрдмийн баяр” төгсөлтийн ёслолын ажиллагаа боллоо. Мэдээлэл, холбоо, электроникийн чиглэлийн докторант оюутнуудад зориулсан сургалт, уулзалт боллоо “МОНГОЛЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ-2024” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа. "Автомат робот-2024" хаврын улирлын тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө