“МОНГОЛЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ-2024” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа.

“Монголын мэдээллийн технологи-2024” эрдэм шинжилгээний 11 дэх удаагийн хурлыг ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль “Кибер аюулгүй байдал” сэдвээр Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яам, Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, Кибер Халдлага Зөрчилтэй Тэмцэх Нийтийн Төв, Монголын Мэдээллийн Технологийн Консерциум, Монгол Улсын Их Сургуультай хамтран 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ШУТИС-ийн 8-р байранд зохион байгууллаа.  

Хурал нь “Кибер аюулгүй байдал”, “Хиймэл оюун ухаан”, “Электрон систем, дохио боловсруулалт”, “Тооцоолол, мэдээллийн технологийн хэрэглээ”, “Холбоо, сүлжээ”, “Дижитал конвержинс” гэсэн зургаан салбар хуралдаантайгаар зохион байгуулагдсан бөгөөд ШУТИС, МУИС, ШУА, МУБИС, АШУҮИС, СЭЗИС, ХААИС, ДХИС, ҮБХИС, Хүрээ МХТДС зэрэг дотоодын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагаас гадна БНСУ-ын Үндэсний Тээврийн Их Сургууль, Квангвон Их Сургууль, Сангмёонг Их Сургууль, Япон улсын Токушима Их Сургууль, Италийн Трентогийн Их Сургууль, БНХАУ-ын Өмнөд Анагаах Ухааны Их Сургуулийн профессор, судлаачид 34 аман илтгэл, 19 үзүүлэн илтгэлээр судалгааны үр дүнгээ хэлэлцүүлэгдлээ. 

   

Энэ удаагийн хурлын үеэр их сургуулиудын хамтын ажиллагааны хэлэлцүүлгийг “Хиймэл оюун ухаан” сэдвийн хүрээнд хийж салбарын их сургуулиуд оюутнуудын дипломын мэдээллээ дундаа хуваалцдаг байх, МУИС, ШУТИС-ийн профессор, багш нар хиймэл оюуны хамтарсан судалгааны баг үүсгэн хамтран ажиллах зэрэг тодорхой санал, санаачлагыг хэрэгжүүлэхээр боллоо.

      

Мөн “ICT Focus” олон улсын хянан магадалгаа хийгддэг, нээлттэй сэтгүүлийн албан ёсны нээлт боллоо.  Мэдээлэл, холбооны технологийн салбарын уг сэтгүүлийг импакт фактортай Монгол улсаас эрхлэн гаргадаг олон улсын сэтгүүл болгон хөгжүүлэхэд дэмжиж хамтран ажиллахаа мэдээлэл, харилцаа холбооны салбарын төрийн байгууллага болон их сургуулиудын төлөөлөл болох ЦХХХЯ, ХХЗХ, ММТК, ШУТИС, МУИС, МУБИС нар илэрхийлсэн байна.

 

ШУТИС - МХТС

Мэдээ мэдээлэл
AI LEGENDS 2024” хиймэл оюуны тэмцээн амжилттаай зохион байгуулагдлаа 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистр, докторын элсэлтийн бүртгэл явагдаж байна. “CYBER SECURITY& PRIVACY PROTECTION & COMPUTER NETWORK” сэдэвт олон улсын оюутны эрдэм шинжилгээний хурал 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистр, докторын элсэлтийн бүртгэл явагдаж байна “МХТС-ИЙН НАМРЫН НЭЭЛТТЭЙ СЕМИНАР ” МХТС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал болж өндөрлөлөө AI LEGENDS 2024” хиймэл оюуны тэмцээн явагдаж байна Монгол оюун санааны марафон төслийн уралдаанд, УХААЛАГ ХӨТӨЧ төслөөрөө амжилттай оролцож ТЭРГҮҮН байр эзэллээ “Quant Mind” хиймэл оюун ухааны клуб шинээр нээгдлээ “МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ САЛБАРЫН ХӨГЖИЛД БИДНИЙ ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ-2024” сэдэвт МАГИСТРАНТ, ДОКТОРАНТ оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж МХТС-ийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө “Автомат Робот 2024” намрын тэмцээний танилцуулга ШУТИС, МХТС-ийн оюутнууд Үүлэн (клауд) технологийн чиглэлээр БНСУ-д дадлага хийнэ. Доктор (Ph.D.), профессор Г. Цогбадрахын нэрэмжит МХТС-ийн бакалавр оюутны “Мэдээлэл Холбооны салбарын хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын удирдамж Докторын зэрэг хамгааллаа. МХТС-ийн Судалгааны баг, Лабораториудын нээлттэй өдөрлөг зохион байгуулагдлаа Компьютерын сүлжээний улсын XII олимпиад, Компьютерын сүлжээний инженерүүдийн уp чадварын V тэмцээн зохион байгуулагдана. БНСУ-ын “Soon Chung Hyang” их сургуультай хамтарсан "Системийн аюулгүй байдал (2+2)" хөтөлбөрийн оюутнууд БНСУ-ыг зорьлоо. International Conference on Electrical Facilities and Information Technologies 2024 (ICEF2024) олон улсын хурал болж өндөрлөлөө Монгол-Хятадын хамтарсан төслийн багуудын уулзалт, семинар зохион байгуулагдлаа