Доктор (Ph.D.), профессор Г. Цогбадрахын нэрэмжит МХТС-ийн бакалавр оюутны “Мэдээлэл Холбооны салбарын хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын удирдамж
Зорилго:
Оюутан, суралцагчдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын ур чадварыг дээшлүүлэх, бүтээлч сэтгэлгээ, багийн ажиллагааг хөгжүүлэх, салбарын тулгамдсан асуудлыг хөндөж, шинэлэг санаа дэвшүүлсэн, дотоод гадаадын эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгдэж байгаагүй шинэ шилдэг өгүүллийг шалгаруулж, нийтийн хүртээл болгох
Хамрах хүрээ:
МХТС-ийн бакалавр оюутнууд оролцоно.
Зохион байгуулагч:
МХТС-ийн Эрдэм шинжилгээний алба, Салбарууд
Хурлын ерөнхий зохион байгуулалт: Хурлыг 2 үе шаттай зохион байгуулна.
Нэгдүгээр шат- Салбарын бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал: МХТС-ийн салбарууд бакалаврын оюутны хурлыг зохион байгуулж салбар бүр 3 хүртэлх илтгэлийг шалгаруулж, дараагийн шатанд оруулах эрхийг олгоно.
Хоёрдугаар шат- Сургуулийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний нэгдсэн хурал: Салбар бүрээс шалгарсан илтгэлүүдэд шүүмж хийх бөгөөд шүүмжийн үнэлгээгээр зөвшөөрөгдсөн илтгэлийг сургуулийн нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэн шилдэг 3 илтгэлийг тус тус шалгаруулна.
Хурлын огноо
I ШАТ |
Салбарын хурал: |
2024 оны 10 сарын 28-11 сарын 01 |
Салбараас илтгэл хүлээн авах: |
2024 оны 11 сарын 01-04 |
|
Шүүмжийн дүн: |
2024 оны 11 сарын 04-06 |
|
Илтгэлийг эцсийн байдлаар авах: |
2024 оны 11 сарын 06-08 |
|
II ШАТ |
Сургууль |
2024 оны 11 сарын 08 |
Илтгэлд тавигдах үндсэн шаардлага:
- Бакалавр оюутнууд бусад байгууллагын мэргэжилтэн, судлаачидтай хамтарч хийсэн эрдэм шинжилгээ судалгааны ажлын үр дүнгийн талаар монгол эсвэл англи хэл дээр бичсэн илтгэл, өгүүлэл байна.
- Монгол Улсад мөрдөгдөж буй зохиогчийн эрхийн тухай хуулийг зөрчилгүй, судлаачийн ёс зүйг баримталж, бусдын бүтээлээс шууд хуулбарлалгүй эшлэл хийсэн, зөв бичих дүрмийн алдаагүй, ойлгомжтой, логик дэс дараалал найруулгатай байна.
- Өөрийн судалгааны ажлын шинэхэн үр дүнг дэвшүүлсэн асуудал, хийсэн арга аргачлал, судалгаа ба туршилтын үр дүн, дүгнэлт гэсэн хэсгүүдээр зөв оновчтой илэрхийлсэн байна.
- ШУТИС-ийн өгүүлэл бичих бичлэгийн стандартыг баримтлан эрдэм шинжилгээний өгүүллийг бичнэ. https://sict.edu.mn/mn/187/190 хаягаар орж Өгүүлэл бичихэд ашиглах загвар (template DOCX) татаж авах татаж ашиглана уу.
- Эрдэм шинжилгээний өгүүллийг файл (pdf эсвэл word) хэлбэрээр sict-conference@must.edu.mn хаягаар, товлосон өдрөөс хоцроохгүйгээр ирүүлнэ.
- Илтгэлийг 10 минутад багтаан тавихаар үзүүлэн (ppt) файлыг бэлдэж хурлын товлосон өдрийн өмнөх өдөр ЭША-ны sict-conference@must.edu.mn хаягаар өгсөн байна. Асуулт, хариулт 3-5 минут үргэлжилнэ.
Шилдэг эрдэм шинжилгээний өгүүлэлд тавигдах шаардлага:
- Шинжлэх ухааны ач холбогдол;
- Асуудлаа тодорхойлсон байдал, хэрэглээ, ач холбогдол
- Тухайн асуудлыг шийдвэрлэсэн байдал, онцлог шийдэл
- Техник технологи, эдийн засгийн судалгаа, тооцоолол
- Судалгааны арга зүйн түвшин;
- Дэвшүүлсэн санал, дүгнэлт нь оновчтой, хэрэгжих боломжтой эсэх
- Эрдэм шинжилгээний бичлэг, нэр томьёоны хэрэглээ, хэлний найруулга зүйн шаардлагад нийцсэн байдал;
Шалгаруулах журам:
- Салбаруудаас шалгарч ирсэн илтгэлүүдийг шүүмжид өгч, шүүмжийн оноогоор жагсаан нэгдсэн хуралдаанд бакалаврын оюутны 15 илтгэлийг хэлэлцүүлнэ.
- Нэгдсэн хуралдааны шүүгчдийн үнэлгээгээр бакалаврын 3 илтгэлийг шалгаруулна. Бакалаврын оюутны шалгарсан эхний 3 илтгэлийг “Эрдмийн чуулган”-д оролцуулна.
- Энэхүү хэлэлцэгдсэн бөгөөд хэвлэлийн шаардлага хангасан илтгэлүүдийг нэгтгэн хурлын эмхэтгэлд хэвлэнэ. Тэргүүн байрын илтгэлүүдийг ШУТИС-ийн эрдэм шинжилгээний бичгийн шинэ дугаарт хэвлүүлнэ.
Шагнал урамшуулал:
Төрөл |
Байр |
Урамшуулал |
Бакалавр |
1-3 |
МХТС-ийн Захирлын нэрэмжит өргөмжлөл, мөнгөн шагнал (Шагналын сан 780 000 төгрөг) |
Жич: 3-аас доош тооны бүтээл шалгаруулалтын тухайн ангилалд бүртгэгдсэн бол шалгаруулалт явуулж, урамшуулахгүй.