ШУТИС, МХТС-ийн оюутнууд Үүлэн (клауд) технологийн чиглэлээр БНСУ-д дадлага хийнэ.

ШУТИС, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА болон Какао Энтерпрайз компаниудын хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд “Үүлэн технологийн мэргэжилтэн бэлтгэх” сургалт явагдаж дууслаа. ШУТИС-ийн МХТС-ийн 20 оюутан цахим, танхим хосолсон сургалтыг амжилттай дүүргэж, Какао Энтерпрайзын сертификатыг 2024 оны 10 сарын 9-ний өдөр гардан авлаа. Какао Энтерпрайз нь БНСУ-ын мэдээллийн технологийн тэргүүлэгч компани болох Какао корпорацын нэгж бөгөөд ажлын байрны бүтээмж, үр ашгийг дээшлүүлэх хиймэл оюун ухаан, үүлэн технологийн чиглэлийн платформ нийлүүлэгч юм. Төслийн сургалтад хамрагдсан оюутнуудаас шалгарсан шилдэг 5 оюутан БНСУ-д уригдаж Какао Энтерпрайз компанид 6 долоо хоногийн турш хөгжүүлэлтийн практик дадлага хийх бөгөөд Опенстайк (OpenStack) болон Кубернетс (Kubernetes) суурьтай үүлэн орчин байгуулах чиглэлээр ажиллах юм.

Төслийг эхлүүлэхдээ ЦХИХХЯ, Үндэсний дата төв, Мэдээллийн технологийн үндэсний парк зэрэг байгууллагуудтай уулзаж судалгаа хийсний үндсэн дээр Солонгос-Монгол хоёр улсын үүлэн технологийн мэргэжилтнүүд хамтран Монгол улс, бүс нутгийн түвшний Эдж клауд (Edge Cloud) платформыг хөгжүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү платформ нь их хэмжээний өгөгдлийг төвлөрсөн байдлаар боловсруулдаггүй, харин өгөгдөл үүссэн хэсгийн ойролцоо нь (эдж) бодит цаг хугацаанд боловсруулдаг арга юм. Сургалтад хамрагдсан нийт оюутнууд төслийг хэрэгжүүлэх хүний нөөц болох бөгөөд тэдний төлөөлөл болон БНСУ-д дадлага хийхээр шалгарсан оюутнууд их зүйлийг сурч Монгол улсад үүлэн технологийн экосистемийг бий болгох сайн инженерүүд болно гэдэгт итгэж байна.  

ШУТИС-МХТС

Мэдээ мэдээлэл
2025–2026 оны хичээлийн жилийн өвлийн элсэлт эхэллээ МХТС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө Докторын зэрэг хамгааллаа ОБЕГ-ийн Холбоо, мэдээллийн технологийн алба хаагчдыг чадавхжуулах сургалт, дадлагыг зохион байгууллаа. МХТС-ийн оюутнууд ICPC Asia–Hong Kong бүсийн олимпиадад оролцоно. 2025-2026 оны хичээлийн жилийн намрын нээлттэй семинар. МАГИСТР, ДОКТОР оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж Бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана. “КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДАЛ 2+2” ШУТИС-ийн МХТС, ОХУ-ын Улан-Үд хот дахь Сибирийн Улсын Холбоо, Мэдээллийн Их Сургуулийн (СибГУТИ) салбар Буриадын Мэдээлэл, Холбооны Институттэй (БИИК) хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав Төрийн дээд шагналаар шагнагдсан багш нартаа баяр хүргэе 2025-2026 оны хичээлийн жилийн элсэгчдийн анхааралд Унгар улсын элчин сайдын яам, Обуда их сургуулийн төлөөлөгчид МХТС-д айлчиллаа Докторын зэрэг хамгааллаа КАНСАТ 2025 Үндэсний тэмцээн амжилттай болж өндөрлөлөө! ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА “ХАВРЫН ТЭРГҮҮН-2025” РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ ОЛОХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИЙН ТЭНХИМИЙН ЭРХЛЭГЧИЙН АЛБАН ТУШААЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР “Автотээвэр -100” эрдэм шинжилгээний хурлын шилдгүүд тодорлоо Электроникийн XXI улсын олимпиад Мэдээлэл, холбооны технологийн сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа.