“Автомат Робот 2024” намрын тэмцээний танилцуулга

Дэлхий даяар оюутан залуучууд, хүүхэд багачуудын техник сэтгэлгээг хөгжүүлэх, зохион бүтээх авьяас чадварыг дэмжих зорилготой төрөл бүрийн роботын тэмцээнүүд зохион байгуулагддаг. Монгол Улсын хувьд ч энэ чиглэлд ихээхэн анхаарал хандуулж, оюутнуудын бүтээлч чадварыг хөгжүүлэх олон арга хэмжээнүүдийг зохион байгуулж ирсэн.

Тус тэмцээний эхлэлийг Монгол улсад 2009 онд Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн Электроникийн салбарын “High Tech” клубийн оюутнууд санаачлан тавьж, цагаан зурааст замаар робот уралдуулах тэмцээнийг анх зохион байгуулсан. Энэхүү тэмцээн нь оюутнуудын техникийн мэдлэг, бүтээлч сэтгэлгээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ багийн ажиллагаа, асуудал шийдвэрлэх ур чадварыг сайжруулахад чиглэсэн байдаг.

2012 онд тэмцээн өргөжиж, ШУТИС-ийн Мэдээлэл Холбооны Технологийн Сургууль (МХТС), Компьютер Техник Менежментийн Сургууль (КТМС), Механик Инженерийн Сургууль (МИС), Үйлдвэрлэлийн Технологийн Дээд Сургууль (ҮТДС), мөн Батлан Хамгаалахын Их Сургууль зэрэг таван сургуулийн 13 баг оролцож, өрсөлдсөн юм. 2014 оноос эхлэн тэмцээний хүрээ тэлж, “Тойрог Зам” болон “Шулуун Зам” гэсэн хоёр төрөлт уралдааныг оюутан болон сурагч гэсэн ангиллаар зохион байгуулах болсон.

Энэхүү тэмцээнийг ШУТИС-ийн МХТС-ийн захиргаа, “High Tech” клуб хамтран зохион байгуулдаг бөгөөд роботын тэмцээний сонирхолтой, өрсөлдөөнт орчин нь оролцогчдын суралцах үйл явц, шинжлэх ухаан, техник технологийн хөгжлийг дэмжиж, залуу үеийн инженерүүдийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.

"Автомат робот-2024" намрын тэмцээнд:

  • Микромауз
  • Тойрог зам буюу робот рейс
  • Шулуун замын уралдаан (ЕБС болон их дээд сургууль)
  • Шоо цуглуулах робот  (ЕБС) гэсэн 4 төрөлд Улаанбаатар хот,Төв аймгийн Батсүмбэр сум, Өвөрхангай, Ховд болон Завхан зэрэг аймгуудаас зорин ирсэн 30 багийн 40 орчим тамирчид ур ухаанаа уралдуулан оролцлоо. 

Үүнд:

  • ЕБС-ийн ангилалд Жаргалан ахлах сургууль, Уудам-Монгол, Орчлон, Оюуны-Ундраа, Бага Тэнгэр, 32-р сургууль, 74-р сургууль, Залуу зохион бүтээгчдийн академи, Шинжлэх Ухаан Технологийн Ахлах сургууль зэрэг нийт ЕБС-ийн 9 сургуулийн давхардсан тоогоор 15 багийн 20 сурагч оролцлоо.
  • Их Дээд Сургуулийн ангилалд ШУТИС-ийн Мэдээлэл Холбооны Технологийн Сургууль, Геологи Уул Уурхайн Сургууль, Лидер ахлах сургууль, NMIT, TEE education зэрэг 5 сургуулийн давхардсан тоогоор 15 багийн 20 сурагч оролцлоо. 

Тэмцээний дүнг танилцуулбал:

2024-11-02-ны өдрийн тэмцээний дүн

Эхний өдөр Робот Рейс уралдаанд 10 баг өрсөлдсөнөөс тэмцээний дүнгээр:

● Лидер cургуулийн Э.Энх-Амар ахлагчтай “DARK ANGEL” баг тэргүүн байрыг

● ШУТИС-ийн Мэдээлэл Холбооны Технологийн Сургуулийн Б.Зэлмэ ахлагчтай З.Мягмардорж гишүүнтэй “Шкаф” баг дэд байрыг

● TEE Education Сургуулийн Е.Элэмс ахлагчтай

“TB66” баг гуравдугаар байрыг тус тус эзэллээ.

Энэ өдрийн тэмцээний шүүгчээр

  • ШУТИС-МХТС-ийн багш Ч.Батчулуун, Б.Луубаатар, Т.Амартүвшин, Б.Бат-Эрдэнэ нар ажиллалаа.

Микромауз төрөлд МХТС-ийн Төрболд ахлагчтай “Зүтгэл” баг амжилттай оролцож, тэргүүн байрыг эзэллээ.

2024-11-03-ний өдрийн тэмцээний дүн

ШУТИС-ийн Мэдээлэл Холбооны Технологийн сургуулийн захиргаа болон High Tech оюутны клубээс зохион байгуулж байгаа Автомат-Робот-2024 намрын тэмцээн хоёрдох өдрийн тэмцээний шүүгчээр

  • ШУТИС-МХТС-ийн багш Б.Дорж, А.Одгэрэл, Ц.Тэнгис, Ц.Сугир, Г.Ууганчимэг, Г.Уртнасан, , А.Сундий нар ажиллалаа.

Шулуун замын тэмцээнд ЕБС болон их, дээд сургуулийн ангилалд нийт 17 баг өрсөлдсөнөөс:

Ерөнхий боловсролын сурагчийн ангилалд

● Улаанбаатар дунд сургуулийн О.Учрах ахлагчтай “UB ROBOT” баг тэргүүн байр

● Шинжлэх Ухаан Технологийн ахлах сургуулийн Д.Гантогтох ахлагчтай “Qwant” баг дэд байр

● Ерөнхий боловсролын 74-р сургуулийн Э.Наранбилэг ахлагчтай “ZBA1” баг гуравдугаар байр

Их дээд сургуулийн ангилалд

● Лидер ахлах сургуулийн Х.Сарангэрэл ахлагчтай “Dark-Angel-1” баг тэргүүн байр

● TEE Education Сургуулийн Е.Элэмс ахлагчтай “Narnaa” баг дэд байр

● ШУТИС-ийн Мэдээлэл Холбооны Технологийн Сургуулийн З.Мягмардорж ахлагчтай Б.Зэлмэ гишүүнтэй “Мөрөөдлийн баг” баг гуравдугаар байрыг тус тус эзэллээ.

Шоо цуглуулах тэмцээнд ЕБС ангилалд нийт 5 баг өрсөлдсөнөөс:

Ерөнхий боловсролын сурагчийн ангилалд

● Ерөнхий боловсролын Уудам Монгол сургуулийн Г.Ирмүүн ахлагчтай “UMES1” баг тэргүүн байр

● Ерөнхий боловсролын Бага Тэнгэр сургуулийн Э.Нарангэрэл ахлагчтай Тэмүүлэн гишүүнтэй “Бага Тэнгэр” баг дэд байр

● Ерөнхий боловсролын 74-р сургуулийн Э.Наранцацралт ахлагчтай Галмандах гишүүнтэй “ZBA2” баг гуравдугаар байрыг тус тус эзэллээ.

Тэмцээнд оролцсон бүх багууддаа болон амжилттай оролцсон нийт тамирчдадаа талархал илэрхийлж, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.   

Дараа жил гал гарсан тэмцээнээрээ ахиад уулзацгаая !!!

Мэдээ мэдээлэл
AI LEGENDS 2024” хиймэл оюуны тэмцээн амжилттаай зохион байгуулагдлаа 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистр, докторын элсэлтийн бүртгэл явагдаж байна. “CYBER SECURITY& PRIVACY PROTECTION & COMPUTER NETWORK” сэдэвт олон улсын оюутны эрдэм шинжилгээний хурал 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистр, докторын элсэлтийн бүртгэл явагдаж байна “МХТС-ИЙН НАМРЫН НЭЭЛТТЭЙ СЕМИНАР ” МХТС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал болж өндөрлөлөө AI LEGENDS 2024” хиймэл оюуны тэмцээн явагдаж байна Монгол оюун санааны марафон төслийн уралдаанд, УХААЛАГ ХӨТӨЧ төслөөрөө амжилттай оролцож ТЭРГҮҮН байр эзэллээ “Quant Mind” хиймэл оюун ухааны клуб шинээр нээгдлээ “МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ САЛБАРЫН ХӨГЖИЛД БИДНИЙ ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ-2024” сэдэвт МАГИСТРАНТ, ДОКТОРАНТ оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж МХТС-ийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө “Автомат Робот 2024” намрын тэмцээний танилцуулга ШУТИС, МХТС-ийн оюутнууд Үүлэн (клауд) технологийн чиглэлээр БНСУ-д дадлага хийнэ. Доктор (Ph.D.), профессор Г. Цогбадрахын нэрэмжит МХТС-ийн бакалавр оюутны “Мэдээлэл Холбооны салбарын хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын удирдамж Докторын зэрэг хамгааллаа. МХТС-ийн Судалгааны баг, Лабораториудын нээлттэй өдөрлөг зохион байгуулагдлаа Компьютерын сүлжээний улсын XII олимпиад, Компьютерын сүлжээний инженерүүдийн уp чадварын V тэмцээн зохион байгуулагдана. БНСУ-ын “Soon Chung Hyang” их сургуультай хамтарсан "Системийн аюулгүй байдал (2+2)" хөтөлбөрийн оюутнууд БНСУ-ыг зорьлоо. International Conference on Electrical Facilities and Information Technologies 2024 (ICEF2024) олон улсын хурал болж өндөрлөлөө Монгол-Хятадын хамтарсан төслийн багуудын уулзалт, семинар зохион байгуулагдлаа