МХТС-ийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө

2024-2025 хичээлийн жилийн намрын улирлын доктор (Ph.D), профессор Г.Цогбадрахын нэрэмжит “Мэдээлэл, Холбооны салбарын хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг-2024” бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал 2 үе шаттайгаар  зохион байгуулагдлаа. Эхний шатнаас шалгарсан бакалавр оюутны 13 илтгэлийг 2024 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр сургуулийн нэгдсэн хурлаар хэлэлцүүлэв. Эдгээр шалгарсан эрдэм шинжилгээний өгүүллүүдийг ЭНБДарга, доктор (Ph.D) Х.Загарзүсэм,  МХТАТС-ын эрхлэгч доктор (Ph.D), дэд проф Ч.Мөнхнасан, ЭС-ын дэд профессор, доктор (Ph.D) Б.Дорж, ХС-ын профессор, доктор (Ph.D), проф Ж.Жавзансүрэн, КУС-ын дэд профессор, доктор (Ph.D), дэд проф Д.Золзаяа, МСАБС-ын ахлах багш, доктор (Ph.D) Б.Дэнсмаа нарын редакцын бүрэлдэхүүн үнэлж, ЭНБД доктор (Ph.D) Х.Загарзүсэм, ХС-ын профессор, доктор (Ph.D), проф Ж.Жавзансүрэн, КУС-ын ахлах багш доктор (Ph.D), дэд проф Б.Туяацэцэг, ЭС-ын дэд профессор доктор (Ph.D) Ц.Тэнгис, МТС-ын ахлах багш, доктор (Ph.D) С.Өлзийбаяр нарын шүүгчдийн бүрэлдэхүүн судалгааны ажлыг шалгарууллаа. Эрдэм шинжилгээний хуралд оролцож шалгарсан судлаач оюутнууд, удирдагч багш нарт өргөмжлөл, мөнгөн урамшууллыг олгосноос гадна илтгэлээ хэлэлцүүлсэн нийт оюутнуудад батламж гардуулан өглөө.

I-р байр               Сэдэв: “Дүрсийн боловсруулалтад суурилсан ухаалаг хог ангилагч” 

                              Илтгэгч: А.Цолмонбаяр, Б.Болоржин, Б.Энхзул, Б.Золзаяа

                              Удирдагч: Доктор (Ph.D) Б.Золзаяа /МТС-ын дэд профессор/

II-р байр          Сэдэв: “Хурлын тэмдэглэл хөтлөгч ухаалаг системийн судалгаа, хөгжүүлэлт

                               Илтгэгч: Г. Магван-Эрдэнэ, Ү.Мөнхтуяа, Б.Долгорсүрэн

                               Удирдагч: Доктор(Ph.D) Б.Долгорсүрэн  /МТС-ын дэд профессор/

III-р байр               Сэдэв: “Deepfake audio ашигласан санхүүгийн залиланг AI ашиглан илрүүлэх нь

                                Илтгэгч: Б. Тунгалагтуул, Г. Өлзийтөгс

                               Удирдагч: Доктор (Ph.D)  Б.Мөнхбаяр /МСАБС-ын эрхлэгч/

III-р байр               Сэдэв: “Ухаалаг хөтөч

                                Илтгэгч: М.Түмэн-Аюуш, Ч.Мичидгоо, С.Батмөнх

Эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах ажилд цаг заваа гарган оролцсон шүүгч, судалгааны ажилд редакц хийсэн багш нар болон хуралд идэвхтэй оролцсон нийт оюутнууддаа талархлаа илэрхийлж цаашдын эрдэм судлалын ажилд нь амжилт хүсье.

 

МХТС-ийн Эрдэм шинжилгээ, инновацын алба

2024.03.28

Мэдээ мэдээлэл
МХТС-ийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж МХТС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистр, докторын элсэлтийн бүртгэл явагдаж байна “ХУАВЕЙ” (HUAWEI) КОМПАНИ ШУТИС-МХТС-ИЙН ХОЛБООНЫ СИСТЕМИЙН ЛАБОРАТОРИЙГ ТОХИЖУУЛЛАА ШУТИС-ийн МХТС-д эджи клауд (edge cloud) туршилтын орчинг байгуулж дууслаа ВСГУТУ болон ШУТИС-ийн хоорондын хамтын ажиллагааны уулзалт “Оллоо” ХК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол боллоо 2025–2026 оны хичээлийн жилийн өвлийн элсэлт эхэллээ МХТС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө Докторын зэрэг хамгааллаа ОБЕГ-ийн Холбоо, мэдээллийн технологийн алба хаагчдыг чадавхжуулах сургалт, дадлагыг зохион байгууллаа. МХТС-ийн оюутнууд ICPC Asia–Hong Kong бүсийн олимпиадад оролцоно. 2025-2026 оны хичээлийн жилийн намрын нээлттэй семинар. МАГИСТР, ДОКТОР оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж Бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана. “КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДАЛ 2+2” ШУТИС-ийн МХТС, ОХУ-ын Улан-Үд хот дахь Сибирийн Улсын Холбоо, Мэдээллийн Их Сургуулийн (СибГУТИ) салбар Буриадын Мэдээлэл, Холбооны Институттэй (БИИК) хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав Төрийн дээд шагналаар шагнагдсан багш нартаа баяр хүргэе 2025-2026 оны хичээлийн жилийн элсэгчдийн анхааралд Унгар улсын элчин сайдын яам, Обуда их сургуулийн төлөөлөгчид МХТС-д айлчиллаа