МХТС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал болж өндөрлөлөө
2024-2025 хичээлийн жилийн намрын улирлын Доктор (Ph.D.), профессор Г.Цогбадрахын нэрэмжит “Мэдээлэл, холбооны салбарын хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг-2024” магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал 2024 оны 11 дүгээр сарын 27-нд зохион байгуулагдав.
Нийт 9 илтгэлийг сургуулийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсэн бөгөөд ЭНБД доктор (PhD), дэд профессор Х.Загарзүсэм, МХТАТС-ын эрхлэгч, доктор, дэд профессор Ч.Мөнхнасан, МТС-ын эрхлэгч, доктор (PhD), дэд профессор А.Алтангэрэл, ХС-ын эрхлэгч, доктор (PhD), дэд проф З.Буянхишиг, КУС-ын эрхлэгч доктор (PhD), дэд проф А.Хүдэр, ЭС-ын эрхлэгч, доктор (PhD), дэд профессор А.Одгэрэл нарын шүүгчдийн бүрэлдэхүүн судалгааны ажлыг шалгарууллаа. Эрдэм шинжилгээний хурлаас шалгарсан судлаач оюутнууд, удирдагч багш нарт өргөмжлөл, мөнгөн урамшууллыг олгосноос гадна илтгэлээ хэлэлцүүлсэн нийт оюутнуудад батламж гардуулан өглөө.
I-р байр Сэдэв: Сүлжээний чанарын үйлчилгээний харьцуулсан судалгаа
Илтгэгч: Ц.Цогтбаатар
Удирдагч: Я.Дашдорж, /Ph.D, дэд проф/
II-р байр Сэдэв: WPA 2 БОЛОН WPA 3 ПРОТОКОЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
Илтгэгч: Б.Солонго
Удирдагч: Я.Дашдорж /Ph.D, дэд проф/
III-р байр Сэдэв: HP/LP нейронт загвараар евклидийн зайг ойролцоогоор тооцоолох нь
Илтгэгч: З.Цэнд
Удирдагч: И.Цэрэн-Онолт /Ph.D, дэд проф/
Эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах ажилд цаг заваа гарган оролцсон шүүгч, судалгааны ажилд редакц хийсэн багш нар болон хуралд идэвхтэй оролцсон нийт оюутнууддаа талархлаа илэрхийлж цаашдын судалгааны ажилд нь амжилт хүсье.
МХТС-ийн Эрдэм шинжилгээ, инновацын алба
2024.11.27