AI LEGENDS 2024” хиймэл оюуны тэмцээн амжилттаай зохион байгуулагдлаа

“Astvision”, “Chimege Systems”, “And Global” зэрэг хамтрагч байгууллагуудын зүгээс практикт тулгамдсан асуудлыг хиймэл оюунаар хэрхэн шийдэж болох даалгаврыг боловсруулсан бөгөөд даалгаварт суурь код болон ашиглах өгөгдлийг хэрхэн бэлтгэх, даалгаврыг гүйцэтгэх талаар сургалт, зөвлөгөөг оролцогч оюутнуудад өгч ажилласан.   

Тэмцээнд оролцогчид суурь моделийг сайжруулах буюу үнэлгээ сайжруулах зарчмаар уралдаанд оролцсон ба Kaggle платформын тусламжтайгаар оролцогчдын үр дүнг онлайнаар, илтгэл хэлбэрээр хүлээн авч тэмцээний шүүгчид үнэлсэн. Үүнд:

  1. Чимэгэ Системс ХХК-ийн дэвшүүлсэн даалгаврыг амжилттай гүйцэтгэж манлайлсан - IT Салбарын оюутан Ж.Мөнх-Бадрал
  2. Анд Глобал ХХК-ийн дэвшүүлсэн даалгаврыг амжилттай гүйцэтгэж манлайлсан  КУСалбарын оюутан С.Мишээл
  3. Аствишн ХХК-ийн дэвшүүлсэн даалгаврыг амжилттай гүйцэтгэж манлайлсан - КУСалбарын оюутан Б.Намуун нар тус тус 1 сая төгрөгийн мөнгөн урамшуулал болон тооцооллын нөөц GPU ашиглах эрхээр шагнууллаа.

Энэхүү хиймэл оюуны арга зүйн ур чадварын тэмцээнд оролцсоноор оюутнууд өөрсдийн техникийн ур чадварыг ахиулахаас гадна зах зээлийн бодит асуудлуудтай танилцаж, асуудал шийдэх ур чадвараа хөгжүүлэх ач холбогдолтой болсон юм.

Мөн https://www.kaggle.com/ платформд тэмцээн үүсгэн оролцогчдын хөгжүүлсэн хиймэл оюуны модель загварыг хүлээн авч, тэдгээр моделийн үнэлгээг автоматаар хийж гүйцэтгэсэнээрээ ирээдүйн ажлын байрны ур чадварын шаардлагад бэлтгэх боломжийг олгож байгаа юм.

Тэмцээнийг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн ивээн тэтгэгч байгууллагууд, болон дэмжин ажилласан компаниуддаа талархал илэрхийлье.

Идэвхтэй оролцсон оюутнууддаа баяр хүргэж, цаашдын сурлага, манлайлалд нь амжилт хүсье.

 

Мэдээ мэдээлэл
ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА “ХАВРЫН ТЭРГҮҮН-2025” РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ ОЛОХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИЙН ТЭНХИМИЙН ЭРХЛЭГЧИЙН АЛБАН ТУШААЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР “Автотээвэр -100” эрдэм шинжилгээний хурлын шилдгүүд тодорлоо Электроникийн XXI улсын олимпиад Мэдээлэл, холбооны технологийн сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа. МХТС-ийн робоконы 2 баг "ABU Robocon 2025" Үндэсний аварга шалгаруулах тэмцээний 1, 2-р байрыг эзэллээ. Электроникийн улсын XXI олимпиад 2025 оны 5 сарын 3,4-ны өдрүүдэд зохион байгуулагдана. “Автомат Робот 2025” “Ажил олгогчдын өдөрлөг 2025” арга хэмжээ зохион байгуулагдлаа. Доктор (Ph.D), профессор Г.Цогбадрахын нэрэмжит “Мэдээлэл, Холбооны салбарын хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг-2025” сэдэвт хаврын улирлын бакалавр оюутны бүтээлийн уралдаан болж өндөрлөлөө МХТС-ийн бакалавр оюутны “Шилдэг бүтээл” шалгаруулах уралдаан зохион байгуулагдана. МХТС-ийн магистр, доктор оюутны Доктор (Ph.D), профессор Г.Цогбадрахын нэрэмжит “Мэдээлэл, Холбооны салбарын хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг-2025” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж өндөрлөлөө ШУТИС-ИЙН “ЭРДМИЙН ЧУУЛГАН-2025”  ПРОФЕССОР, БАГШ СУДЛААЧДЫН  “ШИЛДЭГ ӨГҮҮЛЭЛ” ШАЛГАРУУЛАХ УДИРДАМЖ Доктор (Ph.D), профессор Г.Цогбадрахын нэрэмжит “Мэдээлэл, Холбооны салбарын хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг-2025” сэдэвт хаврын улирлын бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал болж өндөрлөлөө Доктор (Ph.D.), профессор Г. Цогбадрахын нэрэмжит  ​“Мэдээлэл Холбооны салбарын хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг-2025” сэдэвт 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж МХТС-ийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана AI LEGENDS 2024” хиймэл оюуны тэмцээн амжилттаай зохион байгуулагдлаа 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистр, докторын элсэлтийн бүртгэл явагдаж байна. “CYBER SECURITY& PRIVACY PROTECTION & COMPUTER NETWORK” сэдэвт олон улсын оюутны эрдэм шинжилгээний хурал 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистр, докторын элсэлтийн бүртгэл явагдаж байна