МХТС-ийн бакалавр оюутны “Шилдэг бүтээл” шалгаруулах уралдаан зохион байгуулагдана.

Зорилго:

Мэдээлэл, харилцаа холбооны технологийн биет бүтээгдэхүүн, программ хангамж, аппликейшн үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар бусад салбарт МХТ-ийн хэрэглээг өргөжүүлэх, МХТС-ийн бакалавр оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлж нутагшуулах зорилгоор практик хэрэгжүүлэлтээр гарсан биет бүтээгдэхүүн, хөгжүүлсэн аппликейшн, программ хангамж шалгаруулна.

Хамрах хүрээ:

МХТС-ийн бакалавр оюутнууд оролцоно.

Хугацаа:

Салбартаа бүтээлээ бүртгүүлэх хугацаа

2025 оны 03 сарын 15-17

Бүтээлийн танилцуулга А3 хэмжээтэй

бэлтгэн салбартаа хураалгах

2025 оны 03 сарын 30-31

МХТС-ийн шалгаруулалт, үзэсгэлэн

2025 оны 04 сарын 03

Бүтээлийн танилцуулга:

  1. Бүтээлийн нэр
  2. Багийн гишүүдийн танилцуулга
  3. Бүтээлийн зориулалт, хэрэглээ
  4. Бүтээлийн шинэлэг тал, технологийн дэвшилтэт тал
  5. Шинэ бүтээлийн патент, ашигтай загварын гэрчилгээ авсан бол баримт бичгийн хуулбар
  6. Загварыг бүтээхэд гаргасан зардал ба эдийн засгийн үр ашгийн тооцоо
  7. Хэрэглээнд нэвтрүүлэх байдал
  8. Байгууллагын захиалга ба гэрээгээр хийсэн бүтээл бүтээгдэхүүн бол гэрээний хуулбар
  9. Бүтээлийн танилцуулга template /public/uploaded/file_manager/files/Buteeliin-uraldaan-POSTER_temp(1).ppt

Биет бүтээл, программ хангамжийн бүтээлд тавигдах үндсэн шаардлага:

  1. Техник, технологийн шийдэл, дэвшилтэт шинэлэг тал
  2. Техник технологийн судалгаа, тооцоолол, туршилтын үр дүн
  3. Хэрэглээнд нэвтрүүлэх боломж, ач холбогдол
  4. Эдийн засгийн үр ашгийн тооцоо (өртөг, зардал, орлого, үр ашиг)
  5. Оюутны бүтээлч ажиллагаа (тухайн бүтээлд багш, оюутны хамтын ажиллагаа, багаар ажилласан байдал, бүтээлийн танилцуулга гэх мэт)
  6. Бүтээгдэхүүний загвар болон апликейшн программ хангамж нь өмнөх жилүүдэд уралдаанд орж байсан бол шинээр сайжруулсан байдлаа тодорхойлсон байх, бүрэн дууссан хэвийн ажиллагаатай бүтээл байх
  7. Бүтээл нь бусдад хор хөнөөл учруулахааргүй аюулгүй байдлыг хангасан байх
  8. Бүтээл нь Монгол Улсад мөрдөгдөж буй зохиогчийн эрхийн тухай хууль, патентийн хуулийг зөрчөөгүй байна.

Шалгаруулах журам:

  1. Биет бүтээл, программ хангамж ба апликейшн гэсэн 2 ангиллаар бүтээлийг шалгаруулна.
  2. Заасан хугацаанд ирүүлсэн бүтээлүүдийн товч танилцуулгыг шалгаруулах комисс хүлээн авч төрөлжүүлэн бүртгэлжүүлнэ.
  3. Нэг бүтээл зөвхөн нэг ангилал төрөлд бүртгэгдэж шалгаруулалтад орно.
  4. Салбараас  үзэсгэлэн гаргаж нийтэд сурталчилна.
  5. МХТС-ийн шүүх комиссын шалгаруулалтын үнэлгээнээс хамааруулан “Шилдэг биет бүтээл” төрөлд 3, “Шилдэг аппликейшн ба программ хангамж” төрөлд 3 шилдэг бүтээлийг тодруулна. Шалгарсан бүтээлүүдийг “Монголын инновацийн 7 хоног”, “Эрдмийн XXI чуулган” зэрэг арга хэмжээнд оролцуулна.

Шагнал урамшуулал:

Төрөл

Байр

Урамшуулал

Шилдэг биет бүтээл

1-3

МХТС-ийн Захирлын нэрэмжит өргөмжлөл, мөнгөн шагнал (Шагналын сан 820 000 төг)

Шилдэг аппликейшн ба программ хангамж

1-3

МХТС-ийн Захирлын нэрэмжит өргөмжлөл, мөнгөн шагнал (Шагналын сан 820 000 төг)

Жич: 3-аас доош тооны бүтээл шалгаруулалтын тухайн ангилалд бүртгэгдсэн бол шалгаруулалт явуулж, урамшуулахгүй.

 

Мэдээ мэдээлэл
ММТ-2026 эрдэм шинжилгээний хурал МХТС-ийн Бакалавр оюутны "Шилдэг бүтээл" шалгаруулах уралдааны удирдамж Ахмад багш нарын "АМЬДРАЛ БҮТЭЭЛ" сэдэвт семинар -3 амжилттай зохион байгуулагдлаа МХТС-ийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж МХТС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистр, докторын элсэлтийн бүртгэл явагдаж байна “ХУАВЕЙ” (HUAWEI) КОМПАНИ ШУТИС-МХТС-ИЙН ХОЛБООНЫ СИСТЕМИЙН ЛАБОРАТОРИЙГ ТОХИЖУУЛЛАА ШУТИС-ийн МХТС-д эджи клауд (edge cloud) туршилтын орчинг байгуулж дууслаа ВСГУТУ болон ШУТИС-ийн хоорондын хамтын ажиллагааны уулзалт “Оллоо” ХК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол боллоо 2025–2026 оны хичээлийн жилийн өвлийн элсэлт эхэллээ МХТС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө Докторын зэрэг хамгааллаа ОБЕГ-ийн Холбоо, мэдээллийн технологийн алба хаагчдыг чадавхжуулах сургалт, дадлагыг зохион байгууллаа. МХТС-ийн оюутнууд ICPC Asia–Hong Kong бүсийн олимпиадад оролцоно. 2025-2026 оны хичээлийн жилийн намрын нээлттэй семинар. МАГИСТР, ДОКТОР оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж Бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана. “КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДАЛ 2+2” ШУТИС-ийн МХТС, ОХУ-ын Улан-Үд хот дахь Сибирийн Улсын Холбоо, Мэдээллийн Их Сургуулийн (СибГУТИ) салбар Буриадын Мэдээлэл, Холбооны Институттэй (БИИК) хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав