Доктор (Ph.D), профессор Г.Цогбадрахын нэрэмжит “Мэдээлэл, Холбооны салбарын хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг-2025” сэдэвт хаврын улирлын бакалавр оюутны бүтээлийн уралдаан болж өндөрлөлөө

МХТС-ийн 2024-2025 хичээлийн жилийн хаврын улирлын доктор (Ph.D), профессор Г.Цогбадрахын нэрэмжит “Мэдээлэл, Холбооны салбарын хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг-2025” бакалавр оюутны бүтээлийн уралдаанд аппликейшн, програм хангамж болон биет бүтээл төрөлд тус бүр 12, нийт 24  бүтээл оролцлоо.  ЭС-ын дэд профессор, доктор (Ph.D) Ц.Тэнгис,  МТС-ын дэд профессор, доктор (Ph.D) Б.Золзаяа, ХС-ын дэд профессор, доктор (Ph.D) С.Батдалай, МСАБС-ын ахлах багш Г.Баяр, КУС-ын багш А.Отгонбаяр, ШУТИС-ийн Инновац, бизнес түншлэлийн албаны мэргэжилтэн Н.Бадрах нарын шүүгчдийн бүрэлдэхүүн 2025 оны 04 сарын 03-нд төрөл тус бүрээр эхний 3 байрыг шалгаруулж оролцсон оюутнуудаас гадна удирдагч багш нарт урамшууллыг олгож, бүтээлийн уралдаанд оролцсон оюутнууддаа батламж хадгалуулав. Цаг гарган өөрсдийн бүтээлээ танилцуулсан нийт оюутан, удирдагч профессор багш нарт талархал илэрхийлж биет бүтээлээ улам сайжруулан хөгжүүлж хэрэглээнд нэвтрүүлэхийг хүсэн ерөөе.

АППЛИКЕЙШН БА ПРОГРАМ ХАНГАМЖ

 байр                Сэдэв: Ухаалаг хөтөч

                              Зохиогч: М.Түмэн-Аюуш, Ч.Мичидгоо

                              Удирдагч: Доктор(Ph.D) С.Өлзийбаяр /МТС-ын ахлах багш/

II  байр               Сэдэв: Ухаалаг хадмал орчуулагч систем

                              Зохиогч: Г. Магван-Эрдэнэ, Ү.Мөнхтуяа

                               Удирдагч: Доктор (Ph.D), дэд проф.  Д.Золзаяа /КУС-ын дэд профессор/

III  байр               Сэдэв: Хүний хоолойн өнгөнд суурилсан уушигны хатгалгааг оношлох загвар

                               Зохиогч: Э.Түвшинжаргал, Б.Алтансүх, Д.Балжинням

                               Удирдагч: Доктор (Ph.D)  Б.Золзаяа /МТС-ын дэд профессор/

БИЕТ БҮТЭЭЛ

 байр               Сэдэв: Ухаалаг цаг

                               Зохиогч: M.Хишигбаяр

                               Удирдагч: Ч.Батчулуун /ЭС-ын ахлах багш/

II байр               Сэдэв: Ухаалаг цаг

                               Зохиогч: Ч.Тайванбат

                               Удирдагч: Ч.Батчулуун /ЭС-ын ахлах багш/

III  байр               Сэдэв: IoT4Bin: Ухаалаг хог хаягдлын менежментийн систем

                               Зохиогч: Т.Энхжин, А.Сүхбат, Э.Нямсамбуу, Б.Пүрэвжаргал

                               Удирдагч: Т.Золбоо /МТС-ын багш/

МХТС-ийн бакалавр оюутнуудын дунд зохион байгуулагдсан бүтээлийн уралдаанд  амжилттай оролцсон нийт оюутнууддаа баяр хүргэж өргөмжлөл хадгалуулав.

Бүтээлийн уралдааныг зохион байгуулах ажилд цаг заваа гарган оролцсон шүүгч хийсэн багш нар болон бүтээлийн уралдаанд идэвхтэй оролцсон нийт оюутнууддаа зохион байгуулагчдын зүгээс талархлаа илэрхийлж цаашдын эрдэм судлалын ажилд нь амжилт хүсье.

 

Мэдээ мэдээлэл
2025–2026 оны хичээлийн жилийн өвлийн элсэлт эхэллээ МХТС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө Докторын зэрэг хамгааллаа ОБЕГ-ийн Холбоо, мэдээллийн технологийн алба хаагчдыг чадавхжуулах сургалт, дадлагыг зохион байгууллаа. МХТС-ийн оюутнууд ICPC Asia–Hong Kong бүсийн олимпиадад оролцоно. 2025-2026 оны хичээлийн жилийн намрын нээлттэй семинар. МАГИСТР, ДОКТОР оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж Бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана. “КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДАЛ 2+2” ШУТИС-ийн МХТС, ОХУ-ын Улан-Үд хот дахь Сибирийн Улсын Холбоо, Мэдээллийн Их Сургуулийн (СибГУТИ) салбар Буриадын Мэдээлэл, Холбооны Институттэй (БИИК) хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав Төрийн дээд шагналаар шагнагдсан багш нартаа баяр хүргэе 2025-2026 оны хичээлийн жилийн элсэгчдийн анхааралд Унгар улсын элчин сайдын яам, Обуда их сургуулийн төлөөлөгчид МХТС-д айлчиллаа Докторын зэрэг хамгааллаа КАНСАТ 2025 Үндэсний тэмцээн амжилттай болж өндөрлөлөө! ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА “ХАВРЫН ТЭРГҮҮН-2025” РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ ОЛОХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИЙН ТЭНХИМИЙН ЭРХЛЭГЧИЙН АЛБАН ТУШААЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР “Автотээвэр -100” эрдэм шинжилгээний хурлын шилдгүүд тодорлоо Электроникийн XXI улсын олимпиад Мэдээлэл, холбооны технологийн сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа.