Электроникийн XXI улсын олимпиад Мэдээлэл, холбооны технологийн сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа.

Электроник, цахилгаан ба автоматикийн чиглэлээр сургалт явуулдаг их дээд сургууль, коллежийн оюутнуудын зохиогддог Электроникийн улсын XXI олимпиадыг  Юнител групп ивээн тэтгэж, ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль 2025 оны 5 сарын 3-4 өдрүүдэд зохион байгууллаа.

Тус олимпиадад МУИС-ийн Мэдээллийн технологи, электроникийн сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Монгол Коосэн технологийн коллеж, Шинэ Монгол технологийн коллеж, Ш.Отгонбилэгийн нэрэмжит Эрдэнэт цогцолбор дээд сургууль, ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургууль, Эрчим хүчний инженерчлэлийн сургууль, Коосэн технологийн коллеж зэрэг найман сургуулийн 60 оюутан мэдлэг, мэргэжлийн ур чадвараа сорин  хоёр өдөр уралдлаа.

Электроникийн олимпиадын бодлогын тэмцээний дүнгээр:

I байр МХТС-ийн электроникийн инженерчлэл мэргэжлээр суралцагч О.Төгөлдөр 16 оноогоор

II байр ЭХИС-ийн цахилгаан системийн автоматжуулалт мэргэжлээр суралцагч Б.Чинзориг 11.8 оноогоор

III байр МХТС-ийн робот ба хиймэл оюун ухаан мэргэжлээр суралцагч Б.Аминхүү 9.3 оноогоор тус тус шалгарлаа. 

Уран бодлогын шагналаар:

МУИС-ийн Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн электроникийн инженерчлэл мэргэжлээр суралцагч Б.Болдбаатар хүртлээ.

Олимпиадын бодлого ба дадлагын тэмцээний нийлбэр дүнгээр:

I байр ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн Б.Аминхүү ахлагчтай МХТС-1 баг 59.5 оноогоор

II байр ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн О.Төгөлдөр ахлагчтай МХТС-2 баг 55.3 оноогоор 


III байр Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн Б.Түвшинтөгс ахлагчтай ЭЦДС баг 34.9 оноогоор тус тус эзэлж ивээн тэтгэгчийн шагналыг гардан авлаа. 

Шагнал гардуулах үйл ажиллагаанд Юнител группийн Техникийн газрын мобайл сүлжээ ашиглалт, үйл ажиллагааны албаны менежер Г.Золбоо оролцож, Юнител групп боловсролд хөрөнгө оруулж, оюутан, залуусаа дэмжих бодлогынхоо хүрээнд "Электроникийн Улсын XXI" олимпиадыг дэмжин ажиллаж байгааг дурдан, шагналт байранд шалгарсан оюутнуудад өөрсдийн сурсан, мэдсэнийг амьдралдаа бодитоор хэрэгжүүлэх боломжийг олгож Юнител группэд ажиллах урилгыг мөн гардуулан өгсөн юм.

Тус олимпиадыг хоёр дахь жилдээ ивээн тэтгэсэн Юнител группийн хамт олондоо оролцогчид, зохион байгуулагчдын зүгээс гүн талархал илэрхийлж байна.

Оролцогч багууд

  • Монгол улсын их сургуулийн Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн I баг: Электроник мэргэжлээр суралцагч О.Баярхүү, Б.Булганхангай, Б.Ариунзул, Б.Болдбаатар, Б.Намуунаа нар. Удирдагч багш Д.Болормаа.

  • Монгол улсын их сургуулийн Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн II баг: Электроник мэргэжлээр суралцагч А.Наранмандах, Д.Чойнзин, П.Тамирбаатар, У.Алтанцэцэг, О.Эрдэнэ нар. Удирдагч багш Д.Болормаа

  • Шинжлэх ухаан технологийн сургуулийн Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн I баг: цахилгаан системийн автоматжуулалт ба цахилгаан электроник мэргэжлийн Б.Дэмбэрэлзодов, Б.Чинзориг, Э.Бархас, Н.Сугарсүрэн, Г.Нямдаваа нар. Удирдагч багш Д.Өлзийноров

  • Шинжлэх ухаан технологийн сургуулийн Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн II баг: цахилгаан системийн автоматжуулалт ба цахилгаан электроник мэргэжлийн Ч.Амартүвшин, Л.Дэмбэрэлдодов, Б.Дэлгэржаргал, З.Болдбаатар, Б.Хандсүрэн нар. Удирдагч багш Д.Өлзийноров

  • Орхон аймаг дахь Ш.Отгонбилэгийн нэрэмжит Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн баг: цахилгаан систем автоматжуулалт мэргэжлийн Б.Түвшинтөгс, П.Амужин, Б.Лхагважав, Л.Одлхагва, Г.Сарнай нар. Удирдагч багш А.Түвшинжаргал

  • Монгол Коосэн технологийн коллежийн баг: С.Батбаяр, Э.Оюунбаатар, Ч.Түвшинбаяр, Б.Батбилэгдэл, Б.Энхжин нар. Удирдагч багш Н.Үүрийнтуяа

  • Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Коосэн технологийн коллежийн баг: Б.Төр-Амгалан, М.Анударь, Т.Тодрол, О.Чинхүслэн, А.Монголбаяр нар. Удирдагч багш До.Долгорсүрэн

  • Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн баг: Б.Анир, Г.Соёлмаа, Б.Учрал, З.Даваадулам, Б.Болортунгалаг нар. Удирдагч багш Ц.Очир-Эрдэнэ

  • Шинэ Монгол технологийн коллежийн баг: Г.Хандмаа, Т.Төрболд, Б.Мягмарсүрэн, А.Бэлгүдэй, Б.Баянжаргал нар. Удирдагч багш Б.Адьяабат, И.Уянга

  • Шинжлэх ухаан технологийн сургуулийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн I баг: Б.Аминхүү, Б.Одгийв, М.Номин, Б.Бат-Оргил, Е.Энхжин нар. Удирдагч багш Б.Дорж

  • Шинжлэх ухаан технологийн сургуулийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн II баг: О.Төгөлдөр, Г.Золбаяр, Ч.Тайванбат, Б.Анударь, З.Мягмардорж нар. Удирдагч багш Ц.Сугир

  • Шинжлэх ухаан технологийн сургуулийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн III баг: Б.Мөнхтуяа, Ө.Нандинцэцэг, С.Батчимэг, Т.Мөнхтэмүүлэн, Э.Баярсайхан нар. Удирдагч багш Э.Нарантуяа

Мэдээ мэдээлэл
ММТ-2026 эрдэм шинжилгээний хурал МХТС-ийн Бакалавр оюутны "Шилдэг бүтээл" шалгаруулах уралдааны удирдамж Ахмад багш нарын "АМЬДРАЛ БҮТЭЭЛ" сэдэвт семинар -3 амжилттай зохион байгуулагдлаа МХТС-ийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж МХТС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистр, докторын элсэлтийн бүртгэл явагдаж байна “ХУАВЕЙ” (HUAWEI) КОМПАНИ ШУТИС-МХТС-ИЙН ХОЛБООНЫ СИСТЕМИЙН ЛАБОРАТОРИЙГ ТОХИЖУУЛЛАА ШУТИС-ийн МХТС-д эджи клауд (edge cloud) туршилтын орчинг байгуулж дууслаа ВСГУТУ болон ШУТИС-ийн хоорондын хамтын ажиллагааны уулзалт “Оллоо” ХК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол боллоо 2025–2026 оны хичээлийн жилийн өвлийн элсэлт эхэллээ МХТС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө Докторын зэрэг хамгааллаа ОБЕГ-ийн Холбоо, мэдээллийн технологийн алба хаагчдыг чадавхжуулах сургалт, дадлагыг зохион байгууллаа. МХТС-ийн оюутнууд ICPC Asia–Hong Kong бүсийн олимпиадад оролцоно. 2025-2026 оны хичээлийн жилийн намрын нээлттэй семинар. МАГИСТР, ДОКТОР оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж Бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана. “КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДАЛ 2+2” ШУТИС-ийн МХТС, ОХУ-ын Улан-Үд хот дахь Сибирийн Улсын Холбоо, Мэдээллийн Их Сургуулийн (СибГУТИ) салбар Буриадын Мэдээлэл, Холбооны Институттэй (БИИК) хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав