“Хаврын тэргүүн-2025” радио сонирхогчдын нэвтрүүлэгч олох тэмцээн 2025оны 05-р сарын 25-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Тэмцээнийг МРС Холбооноос томилогдсон шүүгчдийн бүрэлдэхүүн зохион байгуулсан. Тамирчид хэт богино долгионы 144 МГц дээр ажиллах 4-5 нэвтрүүлэгч станцыг хүлээн авагчийн тусламжтайгаар илрүүлэх даалгавартай байсан бөгөөд нэвтрүүлэгч станцуудыг агаарын шугамаар 5-8 км-т байрлуулсан. Тус тэмцээнд ШУТИС, 151-р цэргийн ангийн баг тамирчид, 208-р ангийн баг тамирчид, ҮБХИС, ДХИС-ийн тамирчид мөн радио спортын 2-р зэргээс дооших баг тамирчид өрсөлдсөн. ШУТИС МХТС-ийн зүгээс удирдагч багшаар Б.Жавхлантөгс (Мэдээллийн технологийн тэнхим) багийн ахлагчаар Э.Алтангэрэл, Э.Мөнх-Эрдэнэ, А.Саруулбуян, Ц.Дэлгэрмөрөн Б.Жавхланболд гэсэн Утасгүй холбоо мэргэжлийн 2-р курсийн оюутнууд оролцсон. Нийт 23 шинэ залуу тамирчид оролцсоноос дараах тамирчид шалгарсан.
Эрэгтэй ангилалд
1-р байр А.Саруулбуян /МХТС, Утасгүй холбоо мэргэжлийн 2-р курсийн оюутан/
2-р байр А.Алтантөр /МХТС, Утасгүй холбоо мэргэжлийн 2-р курсийн оюутан/
3-р байр Ц.Дэлгэрмөрөн /МХТС, Утасгүй холбоо мэргэжлийн 2-р курсийн оюутан/