"AI Legends 2025" ХОУ-ны улсын хэмжээний тэмцээн 2025 оны 04 сарын 07-ний өдрөөс 2025.05.31-ний хооронд kaggle-аар зохион байгуулж 2025.06.02-нд шалгаруулалтаа хийж дууслаа. Уг тэмцээнд нийт 36 оюутан бүртгүүлсэн байна. Үүнээс ШУТИС - ийн 32 оюутан ба МУИС - ийн 4 оюутан бүртгүүлсэн байна. Эцсийн шатанд 3 оролцогч шалгарч хиймэл оюуны загвараа танилцуулсан байна. Kaggle тэмцээний линк нь https://www.kaggle.com/competitions/ai-legends-2025-1 хаягаар байршсан байна.
"AI Legends 2025"- Хиймэл оюун ухааны улсын хэмжээний тэмцээний үйл ажиллагааг дэмжиж, ивээн тэтгэж хамтран ажилласан "Astvision" компанид гүн талархал илэрхийлье.
Энэхүү тэмцээнд оролцож өөрсдийн бүтээлч байдал, чадвараа харуулж, тэмцээнийг амжилттай болоход үнэтэй хувь нэмэр оруулсан авьяаслаг, хүсэл тэмүүлэлтэй бүх оролцогчдод чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Эцсийн дүнгийн шалгаруулалтаар 1-р байрны шагналыг дараах хоёр оролцогч хамтран хүртлээ. Тус тэмцээнд оролцож шагнал хүртсэн доорх оюутнуудад халуун баяр хүргээд амжилт хүсэе:
Үүнд:
- Б.Сайнбаяр, ШУТИС-ийн МХТС-ийн Хиймэл оюун хөтөлбөрийн 4-р курс
- С.Мишээл, ШУТИС-ийн МХТС-ийн Хиймэл оюун хөтөлбөрийн 2-р курс нар 1 сая төгрөгийн мөнгөн урамшуулал хүртлээ.
Тэдний бүтээл бүтээлч сэтгэлгээ, техникийн өндөр гүйцэтгэлээр өндөр оноо авч чадсан юм.
Хамтран ажиллаж, амжилтанд хүрсэн та бүхэнд баяр хүргэе!