Электроникийн инженерчлэл
Электроникийн инженерчлэл магистрын хөтөлбөр.
Хөтөлбөрийн зорилго
Электроникийн инженерчлэл хөтөлбөрийн зорилго нь Электроникийн инженер технологийн чиглэлээр аливаа бүтээгдэхүүн, системийн инженерчлэлийн шийдлийг төлөвлөх, хэрэгжүүлэх, зохион байгуулах мэдлэг, шинжлэх ухааны шинэ технологи, чиг хандлагад үндэслэн судалгаа шинжилгээ хийх ур чадвар, бүтээлч сэтгэлгээтэй, багаар ажиллах болон бие даан мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэх чадвартай инженерийг бэлтгэнэ.
Электрон системийг сэтгэх, зохиох, бүтээх, хэрэглэх чадвар олгох сургалт нь үйлдвэр, бизнес болон нийгмийн орчинд ямар нэгэн автомат машин, төхөөрөмж шинээр сэтгэж, зохион бүтээж, хэрэгжүүлж, ажиллуулж сургахад төвлөрнө.
Хөтөлбөрийн мэдээлэл
Зэрэг
Магистр
Суралцах хугацаа
2 жил
Хөтөлбөрийн код
071401
Нийт кредит
32
Хамаарах тэнхим
Электроникийн тэнхим