Электроникийн улсын XXII олимпиадад Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн оюутнууд амжилттай оролцлоо.

Электроник, цахилгаан ба автоматжуулалт чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их сургууль коллежийн оюутан залуусын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, харилцан суралцах орчныг бүрдүүлэх, электроник автоматжуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд-сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой, “Электроникийн улсын XXII олимпиад” 2026 оны 5 сарын 9-10 өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Олимпиадыг Юнител групп, NextMind компани ивээн тэтгэж, Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн Цахилгаан техникийн тэнхим зохион байгуулав.
Тус олимпиадад МХТС-ийг төлөөлөн Робот ба хиймэл оюун (РХО), IoT (Юмсын интернэт) технологи, Электроникийн инженерчлэл (ЭИ) мэргэжлийн оюутнуудын гурван баг өндөр амжилттай оролцлоо. Үүнд:
- Баатархүүгийн Бат-Оргил (ЭИ-4) ахлагчтай, Энхбаатарын Баярсайхан (ЭИ-3), Гантулгын Галбат (ЭИ-3), Цэрэн-Очирын Солонго (ЭИ-2), Тэгшдоржийн Алтансувд (РХИ-2) гишүүдтэй “МХТС-3” баг дөрөвдүгээр байр,
- Батбаатарын Мөнхтуяа (ЭИ-4) ахлагчтай, Өнөмөнхийн Нандинцэцэг (ЭИ-4), Саранчимэгийн Батчимэг (IoT-4), Уламбаярын Мандахбаяр (ЭИ-2), Тамирын Доржбал (ЭИ-1) гишүүдтэй “МХТС-2” баг ДЭД байр,
- Оргилын Төгөлдөр (ЭИ-4) ахлагчтай, Ерөөжавын Энхжин (ЭИ-3), Мөнхтамгын Оюунзул (ЭИ-3), Долгорсүрэнгийн Эрдэнэбаатар (ЭИ-2), Отгонтулгын Номуундарь (ЭИ-1) гишүүдтэй “МХТС-1” бар ТЭРГҮҮН байр эзэлж, шилжих явах цомын эзэн боллоо.



Оюутнуудаа удирдан чиглүүлж, амжилттай оролцуулсан Б.Дорж доктор, Э.Нарантуяа доктор, Ц.Сугир багш нартаа баяр хүргэе! Мөн олимпиадын өдрүүдэд хянагч багшаар ажилласан Д.Намуунаа, Б.Бат-Эрдэнэ багш нартаа талархал илэрхийлье!
Олимпиадын хүрээнд зохион байгуулсан Ж.Дашдорж профессорын нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний хурал, бүтээлийн уралдаанд 11 илтгэл хэлэлцүүлж, 8 бүтээл танилцуулсан байна. Бүтээлийн уралдаанд Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн оюутнууд идэвхтэй оролцож:
- Электроникийн инженерчлэлийн III курсийн оюутан Т.Төгс-Эрдэнийн “Сургалтын зорилгоор ашиглах хиймэл гарын хөгжүүлэлт” бүтээл III байр,
- Электроникийн инженерчлэлийн III курсийн оюутан Э.Батдорж, Т.Лхамжав нарын “Мал усалгааны худгийн автомат удирдлагын систем” бүтээл II байр эзэллээ.

Оюутны эрдэм шинжилгээний ажлыг удирдаж ажилласан А.Одгэрэл доктор, Т.Амартүвшин багш нартаа баяр хүргэе!
Тус олимпиадыг гурав дахь жилдээ ивээн тэтгэсэн Юнител групп, NextMind компанийн хамт олонд, эрдэм шинжилгээний хурлыг дэмжиж ажилласан Ж.Дашдорж багшийн гэр бүл, үр хүүхэд, шавь нарт, амжилттай зохион байгуулсан Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн Цахилгаан техникийн тэнхимийн багш нарт Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн оюутан, багш нарын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж байна.