Бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал болж өндөрлөлөө

2026-2027 оны хичээлийн жилийн намрын улирлын Доктор (Ph.D), профессор Г.Цогбадрахын нэрэмжит “Мэдээлэл, Холбооны салбарын хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг-2026” бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал 2 үе шаттайгаар зохион байгуулагдаж эхний шатнаас шалгарсан бакалавр оюутны 15 илтгэлийг 2026 оны 11 сарын 12-нд сургуулийн нэгдсэн хурлаар хэлэлцүүлэв.
Салбараас шалгарсан эрдэм шинжилгээний өгүүллүүдийг ЭНБДарга, доктор (Ph.D) Х.Загарзүсэм, Сургалт, чанарын албаны дарга доктор (Ph.D) П.Ууганбаяр, МТТ-ийн дэд профессор, доктор (Ph.D) М.Мөнхбуян, ЭТ-ын эрхлэгч доктор (Ph.D) Б.Дорж, КУТ-ийн дэд профессор, доктор (Ph.D) Б.Батзолбоо, КАБТ-ийн ахлах багш, доктор (Ph.D) Ц.Энхтөр, ХИТ-ийн дэд профессор, доктор (Ph.D) С.Батдалай нарын редакцын бүрэлдэхүүн үнэлж, ЭНБД доктор (Ph.D) Х.Загарзүсэм, Сургалт, чанарын албаны дарга доктор (Ph.D) П.Ууганбаяр, МТТ-ийн дэд профессор, доктор (Ph.D) М.Мөнхбуян, ЭТ-ын эрхлэгч доктор (Ph.D) Б.Дорж, КУТ-ийн дэд профессор, доктор (Ph.D) Б.Батзолбоо, КАБТ-ийн ахлах багш, доктор (Ph.D) Ц.Энхтөр, ХИТ-ийн дэд профессор, доктор (Ph.D) С.Батдалай нарын шүүгчдийн бүрэлдэхүүн дараах эхний 3 байрыг шалгаруулж илтгэгч оюутнуудаас гадна удирдагч багш нарт урамшууллыг олгож, илтгэлээ хэлэлцүүлсэн нийт оюутнууддаа өргөмжлөл хадгалуулав.
I-р байр Сэдэв: “ Инерцийн мэдрэгч ашигласан өндөр настны хөдөлгөөнийг таних системийн хөгжүүлэлт ”
Илтгэгч: М.Хишигбаяр
Удирдагч: А.Одгэрэл /Ph.D, дэд профессор/
II-р байр Сэдэв: “ Монгол текстээс монгол дохионы хэл рүү автоматаар хөрвүүлэх систем: Мэдээний хэлмэрчийн өгөгдлийн сан ба вектор квантчлалд суурилсан загварын архитектур ”
Илтгэгч: У.Дэлгэрмөрөн, Д.Мөнхзул, Х.Цэрэндулам
Удирдагч: Ж.Оргил /Ph.D/
III-р байр Сэдэв: “Том хэлний загварын Монгол хэлний токенчлолын үр ашигт үгийн сангийн тохируулгын үзүүлэх нөлөө”
Илтгэгч: П.Билгүүнтөгөлдөр
Удирдагч: Б.Батзолбоо /Ph.D, дэд профессор/
МХТС-ийн бакалавр оюутнуудын дунд зохион байгуулагдсан эрдэм шинжилгээний хуралд салбараасаа шалгаран амжилттай оролцсон нийт оюутнууддаа баяр хүргэж өргөмжлөл хадгалуулав.
Эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах ажилд цаг заваа гарган оролцсон шүүгч, өгүүллийн редакц хийсэн багш нар болон хуралд өгүүллээ хэлэлцүүлэн идэвхтэй оролцсон нийт оюутнууддаа хурал зохион байгуулагчдын зүгээс талархлаа илэрхийлж цаашдын эрдэм судлалын ажилд нь амжилт хүсье.
МХТС-ийн Эрдэм шинжилгээ, инновацын алба
2026.11.12