БНСУ-ын Кангвон үндэсний их сургуультай хамтын санамж бичиг байгууллаа.

ШУТИС-Мэдээлэл Холбооны Технологийн Сургууль болон БНСУ-ын Кангвон үндэсний их сургууль хооронд програм хангамж хөгжүүлэлт, хиймэл оюуны технологийн чиглэлд хамтран ажиллах санамж бичиг байгуулж ШУТИС- МХТС-ийн захирал Л.Баяр-Эрдэнэ, Кангвон үндэсний их сургуулийн Компьютерын ухаан, инженерчлэлийн тэнхимийн профессор, Програм хангамж хөгжүүлэлтийн төв болон Хиймэл оюуны технологийн эрчимжүүлсэн сургалтын төвийн захирал Им Хеон Сеун нар гарын үсэг зурлаа.
Кангвон үндэсний их сургууль нь БНСУ-н Кангвон бүс нутагт 4 кампустай, технологийн чиглэлээр тэргүүлэх улсын сургууль бөгөөд тус бүс нутагт аж үйлдвэрлэл, их сургууль хоорондын технологи дамжуулалтын гол гүүр нь болон үйл ажиллагаагаа явуулдаг юм.

