Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Л.Баяр-Эрдэнэ, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Адъяасүрэн нар 2026 оны 5 дугаар сарын 8-ны өдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Тус санамж бичгийн хүрээнд талууд сургалтын баазыг бэхжүүлэх, судлаач, оюутан, инженер, техникийн ажилтнуудын мэдлэг, ур чадвар, чадамжийг дээшлүүлэх, мэдээлэл, харилцаа холбоо, технологийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын сургалт, үйлдвэрлэлийн дадлагын хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, “оюутан–сургууль–үйлдвэрлэл”-ийн уялдаа холбоог бэхжүүлэхээс гадна сургуулийн орчныг 1 Гбит/сек хурдтай сүлжээгээр хангах чиглэлээр хамтран ажиллахаар тохиров.



Энэхүү хамтын ажиллагаа нь ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн сургалт, судалгаа, инновацын уялдаа холбоог бэхжүүлэхийн зэрэгцээ мэдээлэл, холбоо, электроникийн салбарын хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлж, Монгол Улсын дижитал шилжилт, хөгжлийг хурдасгахад бодитой хувь нэмэр оруулна гэдэгт талууд итгэлтэй байгаагаа илэрхийллээ.



МХТС-ийн Захиргаа