Мэдээ рүү буцах

Нээлттэй семинар амжилттай зохион байгуулагдлаа.

2026 оны тавдугаар сарын 12 мин уншина
семинар

МХТС-ийн профессор, багш нарын нээлттэй семинар боллоо.

Япон Улсын Кумамото их сургуульд докторын зэргээ хамгаалж ирсэн МТТ-ийн ахлах багш, доктор (PhD) Б. Мөнхбуян цахим орчин дахь дээрэлхэлтийг илрүүлэх дэвшилтэт арга болох “Session-based cyberbullying detection framework using heterogeneous graph neural network” сэдвээр хиймэл оюуны граф суурьтай загварыг хэрхэн ашиглах талаар, Япон Улсын Ивата их сургуульд докторын зэргээ хамгаалж ирсэн ХИТ-ийн сургалтын мастер, доктор (PhD) А.Буянбат “АI-based noncontact blood oxygen saturation (SpO2) estimation system using a web camera” сэдвийн хүрээнд веб камер ашиглан хүний цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг зайнаас, контактгүйгээр тодорхойлох ухаалаг системийн судалгаагаа танилцуулав.

семинар
семинар

Сургуулийн хамт олны зүгээс эрдмийн зэргээ амжилттай хамгаалж ирсэн шинэ докторууддаа баяр хүргэж цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье.

Судлаачдын судалгааны ажлуудтай доорх холбоосоор орж танилцаж болно.

https://ieeexplore.ieee.org/stamp/stamp.jsp...

https://abe-journal.org/issues/2026/04/22/1106

МХТС-ЭШИА