Улсын программчлалын XXXIV олимпиадад ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн баг амжилттай оролцлоо

Улсын программчлалын XXXIV олимпиад 2026 оны 5 дугаар сарын 8-наас 10-ны өдрүүдэд МУБИС-ийн Математик, байгалийн ухааны сургууль (МБУС) дээр амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү олимпиадад МУИС, ШУТИС, МУБИС, СЭЗИС, Мандах, Хүрээ, ШМТИС, ШМТК, Этүгэн зэрэг их, дээд сургуулиудын 13 багийн 39 оюутан оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдлөө.


Тус олимпиадад ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн Компьютерын ухааны хөтөлбөрийн 3-р курсийн оюутан П.Билгүүнтөгөлдөр хүрэл медаль хүртэж, багийн нийлбэр дүнгээр II байр эзэллээ. Энэхүү амжилт нь ШУТИС-ийн МХТС-ийн баг тамирчдын хувьд 2014 оноос хойш Улсын программчлалын олимпиадаас авч буй 7 дахь медаль болж байна.
Багийн бэлтгэлийг тууштай дэмжиж, ивээн тэтгэсэн "Смарт Ложик" ХХК-ийн хамт олонд гүн талархал илэрхийлье.